С.Эрдэнэ: Хулгай хийдэг, хүн алдаг арчаагүй төр үндсэн хуульд гар хүрэх эрхгүй

8.2 зуу
2
22 өдрийн өмнө
С.Эрдэнэ: Хулгай хийдэг, хүн алдаг арчаагүй төр үндсэн хуульд гар хүрэх эрхгүй

Ардчилсан намын Үзэл баримтлалаа таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аян Хөвсгөл аймагт зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд Хөвсгөл аймагт Үзэл баримтлалаа сурталчлан, таниулах сургалт зохион байгуулж, Ардчилсан намын удирдлагууд орон нутгийн иргэдтэй уулзаж, санал солилцсон юм.

Хөвсгөл аймагт МАН 12 жил эрх барьж байгаа аж. Гэвч орон нутгийн хөгжил гацаж, бүтээн байгуулалт удааширч, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгааг иргэд хэлж байна. Тухайлбал, өнгөрсөн намар тавьсан хатуу хучилттай авто зам хавар  нь нуржээ. Мөн гэр хорооллын өрхийн ундны усны асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр 10 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн гэв. Үүний зэрэгцээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хөрс, агаарын бохирдол Улаанбаатарынхаас дутахааргүй болсон тухай нутгийн иргэд хэлж байна. Мөн   “Асфайр майнинг” компани тус аймагт хууль бус үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг сүйтгэж байгаа аж. Түүнчлэн халамжийн бодлогыг хавтгайруулж, эзнээ олохгүй байгаа төдийгүй Хөвсгөл аймагт мянгат малчин хүнсний талон авч байгааг иргэд шүүмжилж байна.

Уулзалтын үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам хэн нэг даргыг дагадаг бус, аль нэг фракцад хамаарах биш Үзэл санааныхаа тугийг тойрч нэгдэж, нягтарсан хүчирхэг улс төрийн нам байна. Хүн алдаг, хүчин хийдэг арчаагүй төр Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй. Тиймээс ч цаашид эрх баригчдын ёс бус үйлдлийг таслан зогсоохын төлөө Ардчилсан нам тууштай тэмцэх болно. Эрх баригчид хэтэрхий дураараа авирлаж, төсвийн мөнгийг үрэн таран хийж байна. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн л мөнгө гэж бий. Төр иргэндээ үйлдчилдэг байгууллага болохоос дарамталдаг газар биш. Харамсалтай нь өнөөдрийн Монголын төр иргэнээ дарамталдаг, иргэндээ хамгийн халтай төр болж хувирчээ. Энэ бүхнийг таслан зогсоохын тулд Ардчилсан нам тэмцэх болно” гэв.

Санал болгох

Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт нийгмийн тэгш бус байдалд нөлөөлж байна

Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар гурав дахь өдрөө /2019.07.19/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд үргэлжилж байна.

8 цагийн өмнө
Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо боллоо.

14 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт энэ онд сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажилласан байна. 

16 цагийн өмнө