Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгчийг хүлээн авч уулзав

9.5 зуу
22 өдрийн өмнө
Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч,  хатагтай Бу Шяолин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Шадар сайд илэрхийлэв. 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрсэн худалдааны эргэлтийн хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхэд ӨМӨЗО чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ дурдав.  

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах зэрэгт анхаарч байгааг тэмдэглэв.

Энэ оны зургаадугаар сард гарын үсэг зурсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг УИХ-аар батлуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх гэж байгааг хэлэв. Цаашид Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлж байгаа нүүрсний хэмжээг бууруулахгүй байх, нэмүү өртөг шингэсэн нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх санал гаргав. Мөн Шивээхүрэн-Сэхээ боомтоор жилд 25-30 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдсэн учир боомтуудын хүчин чадлыг дээд зэргээр ашиглах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв. 

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшин, бүх салбарт амжилттай хөгжиж байгааг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч Бу Шяолин тэмдэглэв. Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төслийг үлгэр жишээ бүтээн байгуулалт болгохын төлөө ӨМӨЗО өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгийг онцлов.

Уулзалтаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэг, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбар болон хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт нийгмийн тэгш бус байдалд нөлөөлж байна

Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар гурав дахь өдрөө /2019.07.19/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд үргэлжилж байна.

8 цагийн өмнө
Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо боллоо.

14 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт энэ онд сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажилласан байна. 

16 цагийн өмнө