О.Магнай: Ардчилсан намаас ямар ч жагсаал санхүүжүүлээгүй

1.3 мянга
3
24 өдрийн өмнө
О.Магнай: Ардчилсан намаас ямар ч жагсаал санхүүжүүлээгүй

 

Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж хийлээ.

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай "Өнгөрсөн хугацаанд болсон зарим үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намаас ард иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай боллоо.  Өнгөрсөн хугацаанд Гадаад хэргийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны гадна тус яамдын сайд нарыг огцруулахаар жагсаал зохион байгуулсан.Эдгээр жагсаал цэвэр иргэдийн хүсэл зорилгод үндэслэсэн бөгөөд манай намаас дэмжсэн боловч санхүүжүүлээгүй.

70кг хар тамхи зөөвөрлөж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэргийг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл энэ хэрэгтэй холбогдуулан хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Уг нь Цогтбаатар гэдэг хүний дээд боловсролтой, ёс суртахуунтай  хүн гэсэн ойлголт манай нийгэмд байсан ч хэрхэн сандал ширээтэйгээ орооцолддогоо харууллаа.

Эрүүл мэндийн сайд тэмбүүтэй тэмцэнэ гэсэн хариуцлагагүй мэдэгдлээс болж аялал жуулчлалын компанид захиалга өгсөн жуулчдын 20 хувь нь захиалгаа цуцалсан байна.

Хуул зүй дотоод хэргийг сайдын тухайд нийгэмд хийх ёстой олон зүйл байгаа ч дорвитой зүйл хийхгүй байна. С.Зориг асганы хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэж хүлээж байсан юм” гэлээ.

Харин Ардчилсан намын хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Оросоо “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах төсөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдаж байна. Эрх барьж байгаа нам 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ч дордохын долоон өөрчлөлт болж, түүхэнд хараар үлдсэн. Үүнийх нь дүнд ЖДҮХС-гаас эрх мэдэлтэнгүүд зээл авдаг, 60 тэрбумаар албан тушаал худалдаалдаг болсон. Одоогийн өөрчлөлтөөр үүнээс ч дор үр дагавар гарна” гэсэн юм.

 

 

Санал болгох

Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт нийгмийн тэгш бус байдалд нөлөөлж байна

Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар гурав дахь өдрөө /2019.07.19/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд үргэлжилж байна.

3 цагийн өмнө
Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо боллоо.

9 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт энэ онд сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажилласан байна. 

11 цагийн өмнө