Г.Занданшатар: Нэр бүхий 17 шүүгч авилга авсан, хүний эрхийг ноцтой зөрчсөнийг нотлох баримт хангалтай байна

1.4 мянга
1
4 сарын өмнө
Г.Занданшатар: Нэр бүхий 17 шүүгч авилга авсан, хүний эрхийг ноцтой зөрчсөнийг нотлох баримт хангалтай байна

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 06 дугаар 26-ны өдөр хуралдаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид тогтоол  хүргүүлсэн байна. Уг тоолоолд үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар  "Нэр бүхий 17 шүүгч авлига авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэхээр амлалт өгснийг нотлох баримт, бичлэг хангалттай байгаа.

Шүүгчийг тагнаж, баривчилж учраас түдгэлзүүлж шалгахаас өөр аргагүй байна. Салхитын мөнгөний ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Шүүгчийг мөрдөж хянаагүй байхад нотлох баримт цугласан гэдгийг хэлэх нь зөв.

Шүүх эрх мэдлийн хариуцлага хараат бус байдал алдагдсан байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өрнөж байхад иргэдээс хамгийн их эсэргүүцлээ илэрхийлж байгаа асуудал шүүх байгууллагтай холбоотой байна " гэлээ.

УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчлан зохицуулсан байдаг.

Санал болгох