Бантсан Батзандан балайрав

3
2019 оны 7 сарын 12019-07-01
Бантсан Батзандан балайрав


ШИНЭ намын дарга Ж.Батзандан анхны томилолтоосоо л "поп тоглолтыг" утгаар нь үзүүлж эхэллээ. Баян-Өлгийн иргэдтэй уулзах үеэрээ "Оспан баатар байгаагүй бол" хэмээн хоолойгоо шахан орилсон нь олны шүүмжлэлд өртөөд байгаа. Үүнийхээ араас тайлбар нэртэй фэйсбүүк LIVE цацсан нь байдлыг бүр дордуулж орхилоо. Түүний хийсэн тайлбараас хоёр үгийг онцолъё.

"Казахууд Оспан баатар гэдэг учраас тэгж хэлсэн. Казах иргэдтэй уулзаж байгаа тохиолдолд Оспаныг алуурчин байсан, дээрэмчин байсан гэдгийг хэлэх боломжгүй байлаа..."

Түүний тайлбарлаж байгаачлан, Оспаныг Баян-Өлгийн иргэдэд сайлж магтсан нь үндэсний цөөнхтэй харьцах бодлого байсан гэж бодъё. Үнэхээр Улсын их хурлын гишүүнийхээ хувиар үндэсний цөөнхдөө доль үсрээд амаа олохгүй магтсан гэж үзье. Харин дараа нь сошиалаар алуурчин, дээрэмчин гээд нийтэд зарласан нь яг эсрэгээрээ үндэсний цөөнхөө дорд үзсэн хэрэг боллоо.

"Казах хүмүүсийн нүдээр Оспаныг Оспан баатар гэж хэлээд байгаа юм. Монголчууд бид Оспаныг ямар хүн байсныг нь бүгдээрээ мэднэ ээ. Оспаныг дээрэмчин гэж хэлсэн бол Казахстан Монгол улсын найрамдалт харилцаанд сэв сууж, жинхэнэ утгаараа дайн дэгдэх байсан" гэх үг.  Энэ үг нь Казах иргэдийг монголоос тусдаа хүмүүс гэх ойлголтыг өгч байх шиг. Монгол улсад үндэсний цөөнх казахууд ч мөн багтдагийг Батзандан гишүүн ойлгодоггүй бололтой.

Бантсан хүн балайрна гэгчээр Ж.Батзандан гишүүн өөрийнхөө үгэнд ороогдож, казах иргэдтэй найрамдах уу байлдах уу дээрээ тулан, балай зүйл ярьж яваа нь энэ.

Б.Бат

Санал болгох

Гадаадын банкны салбар байгуулах асуудлыг сөхөх цаг болсон уу?

Банкны салбарт реформ хийх эхлэл нь гадаадын банкгны салбарыг Монгол байгуулах асуудал байх магадлалтай.

4 цагийн өмнө
Ардчилсан намын зөвлөл тогтоолын төсөл өргөн барина

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл 202.3.30-ны өдөр Өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. Хуралд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцлоо.

1 өдрийн өмнө
Б.Гүнбилэг: Х.Нямбаатар, Ц.Нямдорж нар МАН-аас нэр дэвших эрхгүй

МАН-ын гишүүн, хуульч, доктор Б. Гүнбилэг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц. Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х. Нямбаатар нарыг МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн намынхаа Хяналтын ерөнхий хороонд өнөөдөр ханджээ.

1 өдрийн өмнө