Турк багш нар НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагт ханджээ

7
2019 оны 7 сарын 12019-07-01
Турк багш нар НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагт ханджээ

 

Монголд амьдарч буй Туркийн найман иргэнийг эх нутаг руу нь албадан буцаах нөхцөл байдалд ороод буй. Тэдний виз 6-р сарын 30-наар дууссан бөгөөд Туркийн Элчин сайдын яам болон Монгол Улсын Гадаадын иргэн харъяатын газрын зүгээс Монголд ажиллаж амьдарч буй Туркийн найман багшийн визний хугацаа дууссан гэдгийг анхааруулсан.

Хэрэв Туркийн талаас тэдгээр багш нарын визийг сунгахгүй тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилж буй хуулийн дагуу тэднийг эх нутаг руу нь албадан гаргах ёстой. Тиймээс турк багш нар нутагтаа очихгүйн тулд НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагт албан ёсоор хүсэлт гаргаж, хамгаалалтанд авахыг хүсчээ. Хэрэв турк багш нарыг эх орон руу нь гаргавал тэдний эрхийг зөрчих, цаашлаад шоронд хорих, ял оноох аюул тулгараад буй юм. Учир нь Турк улс дэлхий даяар тархсан багш, сурган хүмүүжүүлэгчдийг “Гуллений хамсаатан” гэж зарласан бөгөөд төрийн эргэлт хийх, террорист сүлжээний хамсаатан гэх мэтээр буруутгадаг юм.

Харин Монголд ажиллаж, амьдарч буй турк багш нар үүнийг эрс үгүйсгэж, өөрсдийг нь шоронд хорихоор заналхийлж байгаа гэж үзсэн төдийгүй холбогдуулаад буй асуудал нь цэвэр улстөржилт гэж нэрлэж байна.

Монголд хүнд нөхцөлд ороод буй найман багшийн нэг Исаак Илик “Монгол Улсаас гарч явах тохиолдолд тухайн улсын хуулийн дагуу “гарах виз” хэрэгтэй болдог. Тиймээс бидний оршин суугаа виз хүчингүй болсноор гурав дагч орон руу цагаачлалын виз мэдүүлэхэд саад болж байна” гэжээ.

Тэрээр эх орныхоо консулын үйл ажиллагаанд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь Туркийн засгийн газар “Гуллений хөдөлгөөний дэмжигчид” хэмээх бүлгэмийг Турк улсын эсрэг үйл ажиллагаа явуулдаг хэмээн зарлаад гадаадад багшилдаг турк хүмүүсийг энэ бүлэгтэй холбоотой гэж үздэг юм. Тиймдээ ч биднийг энэ бүлэглэлийн нэг хэсэг хэмээн буруутгаж Туркт очвол шууд хорино гэж айлгадаг. Бидний хувьд Монгол Улсад багшийн ажил хийдгээс өөрөөр ямар нэгэн алан хядах, төрийн эргэлт өрнүүлэх, нууц сүлжээ бүлгэмд хамаардаггүй” гэжээ.

Одоогоор НҮБ уг асуудалд нухацтай анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.

Сануулахад, өнгөрсөн жилийн өдийд Туркийн тусгай албаны онгоц Монгол Улсад газардаж, туркийн иргэн Вексел Акчайг хулгайлах оролдлого хийснийг манай улсын хуулийнхан таслан зогсоосон. Тус онгоц ямар газрын зөвшөөрлөөр Монголд баривчлах ажиллагаа явуулах гэж байсан зэрэг нь тодорхойгүй хэвээр үлдсэн билээ.

Эх сурвалж: Turkishminute.com

Т.Бат

Санал болгох

Тархины үхэлтэй донороос 4 хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгажээ

Дэлхий дахинаа эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хуудсанд бүртгэгдсэн өвчтнүүдийн 5-10 хувь нь донорын хүрэлцээгүйн улмаас эмчилгээгээ хийлгэж чадалгүй нас бардаг аж. Иймд тархины үхэлтэй донороос эрхтэн авч шилжүүлэн суулгах нь хамгийн оновчтой сонголт байдаг.

3 өдрийн өмнө
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, нэр төрийг сэргээх ажилд ТЕГ-ын гүйцэтгэсэн үүрэг

1939-1945 онуудад Онц бүрэн эрхт комисс болон Тусгай комиссын тогтоолоор хорих ял шийтгүүлсэн 2015 хүний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатгасан.

3 өдрийн өмнө
“Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны” дадлага сургууль зохион байгуулж байна

Энэ удаагийн сургалт бэлтгэлийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Загас үржүүлэх нууранд зохион байгуулж байна.

4 өдрийн өмнө
Х.Мандахбаяр: Эрүүгийн хуулиас "хэвлэл мэдээлэл", "гүтгэх" гэсэн үг хасагдсан

Сэтгүүлчийг тагнасан гэх хэргийн талаар болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ.

4 өдрийн өмнө