Авто замын А,Б,С бүсчлэлийн журам дарга нарын машинд ч хамаатай

1.9 мянга
14
2 сарын өмнө
Авто замын А,Б,С бүсчлэлийн журам дарга нарын машинд ч хамаатай


Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 400 мянган авто машин замын хөдөлгөөнд оролцож байна. Нийслэл хотын гурван иргэн тутамд нэг машин оногддог. Сард дунджаар 5-8 мянган тээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлж байгаа. Энэ хэвээрээ дугаарын хязгаарлалтаас өөр зохицуулалтгүй явах юм бол 2025 он гэхэд нийслэл хот дахь авто машины тоо 600 мянга давж тэг зогсолт буюу замын хөдөлгөөний сүйрэлд хүрэх тооцоо байна.

Тиймээс  энэ асуудлыг үүсгэхгүйн тулд  нийслэл хотын авто замыг А, Б,С гэсэн гуран бүсэд хувааж, авто машины түгжрэлийг бууруулах бэлтгэл ажил эхэлжээ.

                                                                     Яагаад бүсчлэл тогтоох хэрэгтэй вэ?

Авто зам тавих, өргөсгөх, гүүр барих зэргээр түгжрэлийг бууруулж болохгүй юм уу, гэсэн асуулт мэдээж гарч ирнэ. Гэтэл хот нь хүний нийтээр амьдрах таатай орчин байх ёстой. Зам, гүүр нэмж барих нь автомашин унах таатай нөхцөл бүрдүүлж байгаа хэрэг юм. Тиймээс үүнийг дагаад машин унах сэдэлтэй иргэдийн тоо болон автомашины тоо улам л нэмэгдэнэ.  Энэ нь "зам тавих тусам машин нэмэгдэнэ" гэсэн шууд хамраалд оршиж байгаа гэсэн үг.

Авто замын бүсчлэл тогтоосноор нийтийн тээврээр зорчих, дугуй унах, алхах иргэдийн тоо нэмэгдэх сайн талтай гэж үзэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа Улаанбаатар марафоны үеэр авто машингүй өдрийг зарладаг. Одоо авто машингүй өдрийг иргэд баяртай хүлээн авч тус өдрийн тоог нэмэх хүсэлтэйгээ илэрхийлж байгаа. Энэ нь иргэд өөрсдөө авто машинаас татгалзах хүсэлтэй байгааг харуулж байна.

                                                                          А,Б,С  бүсийн зохицуулалт

Хотын нийт авто замыг А,Б,С гэсэн гурван бүсэд хуваана.  А,Б бүсийн авто машины бүх зогсоолыг төлбөртэй болгох юм. Ингэснээр авто машинаа унаж ирээд төлбөргүй бүсийн зогсоолд ажлын цаг дуусах хүртэл орхидог, зогсоолын хүрэлцээгүй байдалд оруулдаг асуудлыг шийдэх юм. Мөн A бүсийн зогсоол хамгийн үнэтэй байна. Тиймээс иргэд  С бүсийн зогсоол машинаа үлдээгээд хотын төв рүү нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой.

А,Б хэсэгт авто машиныг дугаарын тэгш сондгойг харгалзан нэвтрүүлнэ. А,Б бүсэд мотоцикл, унадаг дугуй, мопед гэх мэт хэрэгсэлд хамаарахгүй. Харин торгуулиа төлөөгүй, техникийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй. 

Мөн түргэн тусламж, онцгой байдал гэх мэт тусгай хэрэгцээний машинд  аль ч бүсэд чөлөөтэй нэвтэрнэ. Үүнийг дагаад түргэн тусламжийн үйлчилгээ иргэд хурдан хүрдэг болно гэсэн тооцоо бас байна. Дарга нарын машин ч бүсийн хязгаарлалтыг тойрон гарах боломжгүй гэж Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлсэн юм.

                                                    Дараах байдлаар автозамыг бүслэн хуваах төлөвтэй байна

А бүсэд: Бага тойруу, урагшаа Шангр-Лагийн зам, Багшийн дээд, Цэцэг төв

Б бүсэд: Баянбүрд, 100 айл, Сансрын тойрог, Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам, Өгөөжийн уулзвар, нарны зам, Нарантуул зах руу орох зам

С бүсэд: Хотын захын хэсэг

Дүрэм зөрчсөн, торгуулиа барагдуулаагүй бол А, В бүсэд нэвтрүүлэхгүй байхаар зохицуулна

Санал болгох

Амралтын өдрүүдэд автомашиныг дугаарын тэгш сондгойгоор ангилан хөдөлдөөнд оролцуулна

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа. 

2 өдрийн өмнө
Хотын Захирагч С.Амарсайхан Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд  өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

3 өдрийн өмнө
Зөөврийн хяналтын цэг байгуулснаар гэмт хэрэг 50 хувиар буурчээ

Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байнгын хяналт тавьж ажиллах “Зөөврийн хяналтын цэг” байгуулжээ.

3 өдрийн өмнө