Г.Амартүвшин: Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлүүдийг төлүүлж байгаа

9.0 мянга
15 өдрийн өмнө
Г.Амартүвшин: Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлүүдийг төлүүлж байгаа

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар  Г.Амартүвшин өнгөрсөн сарын 21-нд томилогдсон билээ. Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал энэ хугацаанд хийсэн болон цаашид хийх ажлаа танилцууллаа.

Тэрээр "Миний бие Засгийн газрын урилгаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд тус банкны бодлогыг зөв голдиролд оруулах, шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх, үйл ажиллагаанд нь хийсэн шалгалтуудаар илэрсэн зөрчлийг арилгах гэх мэт үүрэгтэйгээр ирсэн.

Ажлаа авсан даруйдаа Сангийн яам болон Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзаж, санал солилцсон бөгөөд зээлийн багцын чанар дээр анхаарч ажиллаж байгаа. Хөгжлийн банк тойрсон гурван том асуудал байгаа гэж болно. Нэгдүгээрт их хэмжээний дүнтэй чанаргүй зээлийг төлүүлэх, хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн бодлогыг өөрчлөх, зээлийн багцыг чанаржуулах тухай юм.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар манай банкны  нийт актив 4 их наяд 244 тэрбум, зээлийн багц 2 их наяд 577 тэрбум, эрсдэлийн сан 336 тэрбум, чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум байна. Өрийн хөрөнгө нэг их наяд 133 тэрбум төгрөг байгаа.

Чанаргүй зээлдэгчдийн зээлийг эргэн төлүүлэх тал Засгийн газартай хамтарсан ажлын хэсэн байгуулсан. Жишээ нь: Эрэл компани 2015 оноос хойш зээлийн төлөлтөө хийгээгүй учраас төрийн өмчит компани болгох эсэх талаар ярилцаж байгаа. Төрийн өмчит хамтарсан компани байгуулахгүй бол шүүхийн шугамаар асуудлыг шийднэ.  Мөн Мон лаа компанитай эвлэрлийн гэрээ байгуулаад эхний төлбөрийг төлүүлж эхэлсэн ба энэ жилдээ багтаан зээлээг нь төлүүлж дуусгана" гэлээ.

Санал болгох

Монгол улсын богино хугацааны зээлжих зэрэглэлийг  “В” хэвээр үлдээжээ

Фитч агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн байна.

10 цагийн өмнө
Экспорт 10 хувиар өсчээ

Манай улс энэ оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум ам.доллар болжээ.

11 цагийн өмнө
Налайх дүүрэгт ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Сүүлийн жилүүдэд Монголын автотээврийн салбарын хөгжил хурдацтай өсөн нэмэгдэж, энэхүү хэрэгцээг ханган ажиллах нь тус салбарын гол үүрэг юм. Гэвч үүний зэрэгцээ автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй хүн ам хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагавар ихээр бий болж байгаа нь улс орон бүрийн анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

2 өдрийн өмнө
Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобус үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болжээ

Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан билээ.

9 өдрийн өмнө