Нисэхийн зам дагуух моддыг ногоон лэд гэрлээр гэрэлтүүлжээ

5.8 зуу
15 өдрийн өмнө
Нисэхийн зам дагуух моддыг ногоон лэд гэрлээр гэрэлтүүлжээ

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 4-6 метрийн өндөртэй том оврын нарс модыг нийт 54 байршилд 7225 нарс, 1482 гацуур модыг тарьсан.

Эдгээрээс 4500 модыг ногоон лэд гэрлээр гэрэлтүүлсэн. Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүй тойрог хүртэл замын хойд талаараа 1278ш, урд талаар 1080ш нарс модыг тарьсныг ногоон лэд гэрлээр гэрэлтүүллээ.

Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан “Инженерийн хангамжийн болон тохижилт, ногоон байгууламжийн ажлыг дүгнэлтээр хүлээж авах комисс” ажиллан хүлээж авлаа. Гүйцэтгэгч байгууллагаар Новел Нетворк ХХК шалгарсан бөгөөд цаашид ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах юм.

Санал болгох

НОСК: Түрээсийн орон сууцны эхний ээлжид гэр хорооллын иргэд хамрагдана

Түрээсийн орон сууцны бүртгэлийг nosk.ub.gov.mn цахимаар долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-ний өдөр хүртэл амралтын өдрүүдийг харгалзахгүй 24 цагийн турш бүртгэхээр болжээ.

9 цагийн өмнө
 Ус ихээр тогтдог байршлуудад долоон бригад ус соруулж байна

Нийслэл хотод өнөөдрийн байдлаар усархаг аадар бороо үргэлжлэн орсонтой холбоотойгоор Геодези, Усны барилга байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудад шуурхай долоон бригад гарган усыг соруулж байна.

9 цагийн өмнө