Б.Пүрэвдорж: Малыг амьдаар нь экспортлох тухай тогтоолыг цуцлаагүй, ард түмнийг хуурч байна

5.3 мянга
12
14 өдрийн өмнө
Б.Пүрэвдорж: Малыг амьдаар нь экспортлох тухай тогтоолыг цуцлаагүй, ард түмнийг хуурч байна

 

Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай буюу малыг амьдаар нь БНХАУ-руу экспортлох агуулга бүхий 318 дугаар тогтоолыг цуцалсан тухай өчигдөр Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж, Хүнс комплекс компанийн ерөнхий захирал Д.Оюунтуяа тэргүүтэй хүмүүс 318 дугаар тогтоолыг цуцлаагүй, эрх бүхий хүмүүсийн удирдлага дор малыг амьдаар нь экспортлох ажил үргэлжилж байгаа тухай мэдээллээ.

УИХ-ын гишүүн  Б.Пүрэвдорж “Малыг амьдаар нь экспортод гаргах эрхийг нэг компани дангаараа эзэмшиж Замын-Үүдэд 600га газарт малыг эрүүлжүүлэх бүс байгуулж 20 мянган бог малыг хилээр гаргахаар бэлдэж байгаа.  Монголын махны холбоо тэргүүтэй бусад төрийн бус байгууллага, компаниуд тус асуудлыг эсэргүүцэж, тэмцсэн. Үүний хүчинд өнгөрсөн сарын 12-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуй болон мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт авах арга хэмжээний тухай зургаан заалт бүхий 26 дугаар тэмдэглэлийг гаргаж малыг амьдаар нь экспортлох үйл ажиллагааг зогсоох үүргийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд өгсөн.

Гэтэл өчигдөр болж өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар малыг амьдаар нь экспортлох тухай 318 дугаар тогтоолыг хүчингүй болгосонгүй. Санаатайгаар хэлэлцэхгүй орхисон. Тэгсэн хэрнэ Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас амьд мал хилээр гаргахыг зогсоосон гэж худлаа мэдээлэл тарааж ард түмнийг хуурч байна.

Энэ хэрэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, орон нутгийн засаг дарга нар шууд болон шууд бус байдлаар оролцож байгаа" гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас 2017 онд  малын гоц халдварт өвчин гараагүй аймаг сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлох тухай 318 дугаар тогтоолыг баталсан билээ.

 

Санал болгох

Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт нийгмийн тэгш бус байдалд нөлөөлж байна

Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар гурав дахь өдрөө /2019.07.19/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд үргэлжилж байна.

3 цагийн өмнө
Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо боллоо.

9 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт энэ онд сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажилласан байна. 

11 цагийн өмнө