Сонсголонгийн шинэ гүүр ашиглалтад орлоо

4 сарын өмнө
Сонсголонгийн шинэ гүүр ашиглалтад орлоо

Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа 2 эгнээ, 289м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Ингэснээр Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болж байна.

Сонсголонгийн шинэ гүүрийн барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн” компаниуд  ажиллаж, төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө гүйцэтгэж дуусгалаа.  Уг гүүр 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөнтэй, 2 эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Энэ гүүр нь 38 жилийн дараа анх удаа шинэчлэгдэж байгаа. Туслан гүйцэтгэгчээр Монголын компани ажиллаж, төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд хийж, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Наадмын дараа нөгөө урсгал буюу хуучин гүүрийн засварын ажил эхлэнэ. Энэ гүүр нээгдсэнээрээ энэ чиглэлийн замын хөдөлгөөнийг эрчимжүүлж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал үүрэгтэй”  хэмээн ярилаа.

 

 

Санал болгох

Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө

Агаарын чанар Замын түгжрэл Toggle navigation Төрийн байгууллагын автомашиныг албаны бус зорилгоор ашигласан тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргалаа 2019-11-15 20:29:07 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

2 өдрийн өмнө