"Наадам"-ын ёс зүй ба Улаанбаатар хотыг аврах

11
2019 оны 7 сарын 82019-07-08
 "Наадам"-ын ёс зүй ба Улаанбаатар хотыг аврах

Монгол хүн 21-р зуунд баяр наадамыг хэрхэн тэмдэглэж буй болон төр улс хийж бүтээсэн жилүүдийг хэрхэн ард түмэнтэйгээ хамтдаа баярлаж буй зэрэг арга хэмжээнүүд ёс зүйтэй явагдах ёстой.

Наадам гэж зун бүр тэмдэглэх Монгол иргэдийн баяр гадаадаадаас ирсэн хүмүүст ёс суртахуун болон ёс зүйн үлгэр дууриалал болох ёстой. Түүнээс биш наадам гэдэг орон сууц жийпээр шагнуулсан бөхчүүдийн баяр биш. Наадам гэдэг морио уралдуулж үнэ хүргэж зарах гэсэн уяачидын баяр биш. Наадам бизнес хоёрыг ялгаж ёс зүйтэй наадам хийх цаг болжээ.

Ерөөсөө бөх барилдах дуртай түүнийг үзэх дуртай хүмүүс заавал Улаанбаатар хотод орон сууцнуудын дунд наадам нэрийн дор зугаацах шаардлагагүй. 

Морио уралдуулах дуртай хүмүүс хотыг тэр чигээр сандаргаж дайчилж өөрсдийнхөө баяр мэт эзэрхийлэх хэрэггүй. Наадам гэдэг баячуудын баяр биш.

Наадам гэсэн баяр хотын иргэд Улаанбаатарчуудад ямар их бухимдал дарамт авчирч хэвийн энгийн тайван амьдралыг үймүүлж байгааг Улаанбаатар хотын дарга анхаарч хотоо иргэдээ аврах хэрэгтэй байна. 

Хотын иргэн гэдэг өвөрмөц. Олон зуун жилийн өмнөөс дэлхийн улс оронуудад хот гэсэн ойлголт үүсч тухайн улс ороны нүүр царай боловсрол соёл шинжлэх ухааны төв болж ирсэн. 

Улаанбаатар хот бол Хүрээ биш. Хүрээ хойно хоцорсон. Улаанбаатар хот ноёд феодалуудын баярхсан тансагласан хөөрөлүүдийн төв биш. Хонины хот ч биш.

Улаанбаатар хот бол соёлын төв. Улаанбаатар хот ерөөсөө соёлтой ухамсартай ёс суртахуунтай ёс зүйтэй хүмүүсийн хот болох ёстой бас хот байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

Үндсэн хуулийн цэц энэ наадам гэсэн баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлж буй дүр төрх хэлбэр маягийг анхаарч орчин үеийн соёлтой хялбархан үнэ багатай цомхон баяр болгох талаар анхаарах цаг нэгэнт болжээ.

Улаанбаатар хотын дарга хотоо аварч соёлын төв болгохын тулд он зуун жил хоцрогдсон орчин үеийн хотод нийцэхгүй баярыг боловсронгуй болгож хотын иргэддээ ая тухтай сэтгэл баясгасан баяр болгох хэрэгтэй байна. Улаанбаатар хотын даац хэтэрлээ. Чөлөөтэй хөдөлж болохгүй зам хаагаад л. Хотын иргэд хотоо хамгаалж хотын баяраа гудамж талбайд цуглаж өөрсдөө хийх хэрэгтэй. Гадныханы баяр биш гэдгийг харуулах хэрэгтэй.

Ерөөсөө хүн дотогшоогоо л баярласан баяр амттай болохоос биш гадагшаа хэт харуулсан үзүүлсэн намайг хардаа гэж баярласан баяр инээдэмтэй соёлгүй бүдүүлэг харагддаг. 
Хотжсон иргэний үг.

С.Молор-Эрдэнэ

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө