Түрүү бөхөд жийп биш “Тоёота цом” гардуулна

3
5 сарын өмнө

Олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн баяр наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн жийп биш Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулахаар болжээ.

“Тоёота цом” нь шилжин явахгүй бөгөөд монгол хүний цог золбоо, хийморь лундааг тэтгэхийг бэлгэшээн тэнгэр, газрын дөрвөн хүчтэнг урласан суурин дээр буян тогтож, өсөж арвижихын бэлгэдэл болсон мөнгөн аягыг байрлуулан үндсэн цомын хэлбэрийг гаргажээ. “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал  Курахаши Тоширо “Тоёота мотор корпораци нь Улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж ажиллаад зургаа дахь жилээ угтаж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд тусгайлан зориулагдсан энэхүү цомыг Монголдоо анхдагч, монгол дарханы урлагийн өвөрмөц бүтээл байлгахыг хичээсэн. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээв.

Энэхүү цом нь 90 см өндөр, 60 кг жинтэй мөнгөн цом юм байна.

Түрүү бөхөд жийп биш “Тоёота цом” гардуулна

 

Санал болгох

Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери, Монгол иргэдэд ял оноолоо

Монгол, Нигери Улсын иргэдэд холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

20 цагийн өмнө
Жүр үр ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулжээ

Шинэ жилийн баярыг угтсан урьдчидан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна

20 цагийн өмнө
“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдлээ

Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

2 өдрийн өмнө
Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хуралд оролцож байна.

2 өдрийн өмнө