Баян-Өлгий аймгийн хоёр иргэн тарваган тахлаар өвчлөөгүй нь тогтоогджээ

96
1 сарын өмнө
Баян-Өлгий аймгийн хоёр иргэн тарваган тахлаар өвчлөөгүй нь тогтоогджээ

 

Баян-Өлгий аймагт хоёр иргэн тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй мэдээлэл гарсан. Тэдгээр иргэдээс авсан шинжилгээний хариугаар тарваган тахал биш болохыг тогтоожээ.

Тодруулбал,  2019 оны 07 дугаар сарын 07-ны 23.30 минутын үед тарваганы мах идсэн өгүүлэмжтэй, бөөлжих, толгой өвдөх, дотор муухайрсан гэсэн зовиуртай иргэн Д нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Эмч нар тархвар судлалын өгүүлэмж, илэрсэн зовиурыг үндэслэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гэж үзэж, 1 дүгээр хавьтлуудыг илрүүлэн тусгаарлах арга хэмжээ авчээ. Онош батлах зорилгоор Зоонозын өвчин судлалын төвийн эмч нар тухайн иргэдээс цусны болон хөөмийн арчдасын шинжилгээ авсан байна. Лабораторийн шинжилгээний хариугаар полимеразийн гинжин урвалаар бүх сорьцууд сөрөг буюу тарваган тахлын ДНХ илрээгүй тул 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хуралдаж хорио цээрийн хэсэгчилсэн дэглэмийг цуцлах шийдвэр гаргажээ. 

Мэргэжлийн байгууллагуудаас хууль бусаар тарвага агнаж хүнсний болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж өөрт болон бусдад эрсдэл учруулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Санал болгох

Булган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно

Булган  аймагт халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Мөн ЭМЯ болон АХБанкны санхүүжилтээр  43 сая төгрөгний эмнэлгийн тоног төхөөрөмж болох өвчтөний амин үзүүлэлт хянах монитор, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлагын аппарат, дуслын болон тариурын шахуургын аппараттай болжээ.

2 өдрийн өмнө
Лүн сум орчимд Туул гол үерийн аюултай түвшинг 40 см даван үерлэжээ

Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 76 тохиолдол бүртгэгдэж, 69 хүн амь насаа алджээ.Үүний 60 нь том хүн, ес нь хүүхэд байгаа юм.

3 өдрийн өмнө
Цаатны өв соёлыг гайхуулсан 2000 цааны баяр боллоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Цаатны наадам - 2000 цааны баярыг Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд зохион байгууллаа.  Тус наадам нь цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилготой юм.

3 өдрийн өмнө