610 цэгт НМХГ-ын 400 улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна

1.9 зуу
8 өдрийн өмнө
610 цэгт НМХГ-ын 400 улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна

Үндэсний их баяр наадмын үеэр НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэгийг хамруулан нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт байнгын хяналт шалгалт хийгдэж байна.

НМХГ-ын 38 хяналтын чиглэлийн 400 улсын байцаагч болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.

2019.07.11-ний 13 цагийн байдлаар зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 15 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, 2 аж ахуйн нэгжийн 90 кг муудсан махыг устгаж, 0.0035мм-ээс доош 1200 ширхэг гялгар уутыг хураан авлаа.Мөн хуушуур хийхээр бэлдсэн 76 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 21 дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа.

Гарал үүсэл тодорхойгүй ил задгай гар дээрээс худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг наадамчин олонд анхааруулж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна

Санал болгох

Монгол Улсын цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн үүсэж хөгжсөний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монголын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь 1865 онд анх Монголд арван тавны цагдаа бий болсноор эхэлсэн түүхтэй.

9 цагийн өмнө
Танилц: Өнөөдрийн цахилгаан таслах хуваарь

Долоодугаар сарын 19-ний баасан гарагт цахилгаан түр хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна. 

11 цагийн өмнө
Дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалгана

Мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт, шалгалт хийж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажлын хэсэг байгуулжээ.

1 өдрийн өмнө
 “Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт болно

Монголын хурдан морины олимп шигшмэл морьдын “Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

1 өдрийн өмнө