Торгоны зам 2019: Манай улсын тамирчид хэддүгээрт бичигдэж байна вэ?

8.0 зуу
8 өдрийн өмнө

                                   Торгоны зам 2019 олон улсын раллигийн тухайд 

Торгоны зам олон улсын авто ралли нь 2009 оноос зохиогдож ирсэн бөгөөд энэ жил манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаагаараа онцлог.

Энэ жил Торгоны зам олон улсын авто раллид оролцохоор  40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь  тус уралдааны түүхэнд дэх хамгийн олон оролцогч бүртгүүлсэн явдал болсон юм. Тамирчид нийт 5000 км бартаат замыг туулах бөгөөд тэмцээн 10 үетэй байна. Үүнээс 4,5,6 дугаар үе манай улсын нутаг дэвсгэрт болох юм.

Монгол Улсаас автомашин болон мотоциклын төрөлд  нийт 15 тамирчин оролцож байгаа.

S.4 – ULAANBAATAR - ULAANBAATAR

   Уралдаан эхлээд удаагүй байхад Бенавидесын урд тоормос ажиллагаагүй боллоо

Долдугаар сарын 6-нд Эрхүү хотоос гараагаа эхэлсэн уралдаан одоо манай улсын нутаг дэвсгэрт үргэлжилж байгаа. Энэ сарын 9-нд тамирчид болон зохион байгуулагчид манай улсын Алтанбулаг хилийн боомтоор нэвтэрсэн юм.

Ингээд зургадугаар сарын 10-аас тэмцээний Монголын хээр талыг туулах 4 дэх үе эхэлсэн. Нийт 476 км замыг туулснаар Монголын хээр талыг туулах үе дууссан юм.  Туулсан замын 70 хувь нь хайрга, 20 хувь нь элсэрхэг, 10 хувь нь чулуулаг зам байжээ.

Тэмцээний 3 дахь үеийг бодвол 4 дэх үе сонирхолтой үйл явдлаар дүүрэн болж өнгөрсөн.

4 дэх үеийн уралдаан эхлээд удаагүй байхад “Monster Energy Honda” багийн Кевин Бенавидесын урд тоормос нь ажиллахаа больжээ. 477 км үргэлжлэх ёстой замын дөнгөж 40 дэх км дээр нь тэрбээр зөвхөн арын тоормостойгоо үлдсэн байна. Ингээд Кевин Бенавидес 12-оор бариад орсон бөгөөд тус үеийн ялагч Сэм Сандерлэндээс 18,5 минутаар хоцорсон юм.

Ингээд Кевин Бенавидес бариад орсон ч асуудал дууссангүй. Тэмцээний дүрэм ёсоор тамирчид өөрсдөө тухайн үед авч явсан нөөц хэрэгслээрээ мотоциклоо засах ёстой юм. Гэтэл түүний нөөц хэрэгсэлд урд тоормос байсан. Тиймээс “Monster Energy Honda” багийнханд дараах сонголтууд байна.

Нэг. Кевин Бенавидесийн мотоциклыг хэвээр нь буюу урд тоормосгүйгээр замд гаргах. Энэ тохиолдолд тамирчин осолдож магадгүйгээс гадна уралдааныг тэргүүлэгчээс дахин 15-20 минут хоцрох юм.

Хоёр. Тус багийн тамирчин Хосе Корнехогийн мотоциклын урд тоормосыг авч Бенавидесийн мотоцикл тавьж болно. Хосе тэргүүлэгчээс 34,5 минутаар хоцорч яваа буюу тэмцээний 10 дугаар байранд бичигдэж байгаа. Харин Бенавидес тэргүүлэгчээс 15,5 минутаар хоцорч байгаа буюу 4 дүгээрт бичигдэж байгаа. Ямар сонголт хийх нь багийнхны шийдвэр.

Мөн Оросын мотоциклчин Анастасия Нифонтова тэмцээнийг орхисон байна. Тэрээр 4 дэх үеийн уралдааны үеэр  судагт унаж бэртэл авсан байна.

                                     Манай тамирчид хэдэд бичигдэж байна вэ?

4 дэхь үеийн дараах байдлаар Монголын тамирчид болох Г.Эрдэнэсүрэн 40, Д.Болдбаатар 54, Б.Өнөрбаяр 56, Э.Оргил 61, А. Бүрэнтогтох 62, Э.Амгалан 72, Д.Энхсаруул 78, Б.Ундрал 79, Б.Баттөр 83 дугаар байранд бичигдэж байна.

Өнөөдөр буюу энэ сарын 11-нд уралдааны 5 дахь үе буюу Улаанбаатар-Мандалговь чиглэлийн үе эхэлсэн байна. Тус үед тамирчид нийт 364 замыг туулах юм. Тэмцээний албан ёсны хуудсанд 5 дахь үед "Тамирчидийн тэсвэр тэвчээр, ур чадварыг нэлээд бартаатай замаас гадна говийн халуун цаг агаар шалгах болно. Монголын нутгийг дамжин өнгөрөх явцад тус улсын Үндэсний их баяр наадам тохиож байгаа учраас тун сонирхолтой аялал үргэлжлэх болно" гэжээ.

Маргааш тэмцээний 6 дахь үе эхэлж Монголын нутагт болох үе дуусах юм. Торгоны зам олон улсын авто раллигийнхан цааш БНХАУ-ын нутагт нэвтэрч энэ сарын 16-нд Хятадын Дуньхуан хотод эцсийн бариандаа орно. Дуньхуан хот эрт үед Торгоны их замаар Хятад руу нэвтэрдэг хаалга болдог байжээ.


Санал болгох

Н.Номтойбаяр: Хүнд зэрэглэлээрээ нэгт бичигдэх бартаат замын уралдааныг зохион байгуулна

Монголын бартаат замын авто спортын холбооноос (МБЗАСХ) дэлхийд чансаагаар эхний аравт, хүнд зэрэглэлээрээ нэгт орохуй бартаат замын олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

2 өдрийн өмнө
Торгоны зам-2019 авто ралли өнөөдөр дуусна

Торгоны зам-2019 авто ралли энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр БНХАУ-д хаалтаа хийнэ.

3 өдрийн өмнө
Э.Оюунболд аварга шагналын машинаа худалдаж, аймагтаа түргэний тэрэг хандивлана

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж Монгол Улсын Аварга цол хүртсэн юм.

3 өдрийн өмнө