Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд зочилж, дуут сум харвалаа

2019 оны 7 сарын 112019-07-11
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд зочилж, дуут сум харвалаа
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлснийхээ дараа сурын талбайд зочилж, цэц мэргэнээ сорьж буй харваачид, наадамчин олонтой мэндчиллээ.

Мөн эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Наадамчин олондоо сурын талбайгаас дахин мэндчилж байна. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Уламжлал ёсоор сурын талбай дээр ирж сум тавихдаа их догдоллоо” гэсэн юм.

Санал болгох

Монголын сүсэгтний холбоо маргааш бүх хүүхдэд бэлэг гардуулна

Маргааш Монголын сүсэгтний холбооноос дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

7 минутын өмнө
Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ.

1 цагийн өмнө
Халдвартай 21 хүн зэрэг эдгэрсэнд баярлаж, ЭМЯ-нд машин бэлэглэжээ

Өнөө өглөө ЭМЯ коронавирусийн дахин нэг тохиолдол нэмэгдсэн тухай мэдээлсэн. Мөн 21 иргэн эдгэрсэн сайхан мэдээ дуулгасан.

1 цагийн өмнө
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ

Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог гол авто замын сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээрийн 57.56 километр авто замын их засварын ажлыг энэ сард эхлүүлэх гэж байна

2 цагийн өмнө