Танилц: Өнөөдрийн наадмын хөтөлбөр

2019 оны 7 сарын 122019-07-12
Танилц: Өнөөдрийн наадмын хөтөлбөр

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

07:00-10:30 цагт Соёолон насны морьдын уралдаан - Хүй долоон худагт

07:00-12:00 цагт Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг - Сурын талбайд

08:00-11:00 цагт Шагайн харвааны хагас шигшээ тоглолт - Шагайн асарт

09:00-11:00 цагт Хүчит бөхийн барилдааны гурвын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

10:00-11:00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

09:00-17:00 цагт “Хөхүүрийн айраг” наадам - Хүй долоон худагт

10:30-12:30 цагт Дааганы уралдаан - Хүй долоон худагт

11:20-12:40 цагт Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

11:20-12:40 цагт Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

11:00-14:00 цагт Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт - Шагайн асарт

12:00-14:00 цагт Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг - Сурын талбайд

14:00-15:30 цагт Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах - Шагайн асарт

14:00-14:30 цагт Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа - Сурын талбайд

14:30-15:10 цагт Хүчит бөхийн барилдааны тавын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

15:10-15:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

15:30-16:20 цагт Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

15:20-16:00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

16:00-16:40 цагт Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

16:20-16:40 цагт Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

16:40-17:20 цагт Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:30-17:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна -Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:40-18:40 цагт Хүчит бөхийн барилдааны наймын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

18:30-19:00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

19:00-19:20 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна - Төв цэнгэлдэх хүрээлэнд

19:20-19:50 цагт Хүчит бөхийн барилдааны есийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

19:50-20:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна - Төв цэнгэлдэх хүрээлэнд

20:00 цагт Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана - Төв цэнгэлдэх хүрээлэнд

20:10 цагт Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол - Төв цэнгэлдэх хүрээлэнд

21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн - Жанжин Д.Сүхбаатарын талбайд

Санал болгох

Сөүлд суугаа Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ

Сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байна.

16 цагийн өмнө
ЦЕГ: Талийгаач Говь-Алтай аймгийн удирдлагуудтай согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй

Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажилладаг байсан 30 настай Б өнөөдөр автомашиндаа нас барсан байдалтай олджээ.

18 цагийн өмнө
Халдвар авсан хүний тоо 75 мянга, нас барсан хүн 2007 хүрчээ

Шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээлэл

20 цагийн өмнө
Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагчид 30 сая төгрөгийг гардууллаа

Туульч А.Балдандоржид Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагч батламж, мөнгөн шагналыг гардууллаа

2 өдрийн өмнө