Цэнгэлдэх хүрээлэн орчимд биеийн хэлбэр, хүйсээр таньдаг 12 камер суурилуулжээ

2.3 мянга
3 сарын өмнө
Цэнгэлдэх хүрээлэн орчимд биеийн хэлбэр, хүйсээр таньдаг 12 камер суурилуулжээ

 

Цагдаагийн байгууллагын 28 ангийн 1400 орчим албан хаагч Төв цэнгэлдэх орчимд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ жил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Төв Цэнгэлдэхийн хамгийн их хүн төвлөрдөг газрууд болон хаалгууд дээр нийт 68 хяналтын камер байршуулжээ.

Мөн нүүр царай, биеийн хэлбэр, хүйсээр таньдаг 12 камерыг иргэд ихээр орж ирдэг газруудад дээр байршуулан хяналт тавьж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байсан этгээдүүдийн мэдээллийг тухайн камертай холбосон бөгөөд гэмт этгээд дүрс бичлэгт орох тохиолдолд цагдаагийн байгууллагад ирэх юм.

Image may contain: sky and outdoor

 Наадамчид хэрэг зөрчлийн тухай мэдэгдэх , тусламж авах шаардлагатай бол Төв Цэнгэлдэхийн 9 болон 10 дугаар хаалган дээр очиж туслалцаа авч болно.

 

Санал болгох