Төрийн гурван өндөрлөг соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

2019 оны 7 сарын 122019-07-12
Төрийн гурван өндөрлөг соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.

Хурдан соёолонгийн уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд үзэж сонирхов.

Соёолон насны морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүлсэн юм. Зээрд үрээг 120 дугаартай 12 настай Ц.Өсөхбаяр унаж хурдлууллаа. 

  • Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Сэрээтэрийн Баярсайханы бор халиун үрээ
  • Айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, Чинбатын Махбалын хүрэн,
  • Айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач  Сандагийн Нямжавын сартай хээр,
  • Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдин-Ядамын цоохор үрээ хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.

Санал болгох

БОАЖ-ын сайдаар Д.Сарангэрэлийг танилцууллаа

Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэлийг танилцууллаа. 

1 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцуулав

Т.Мөнхсайхан нь 2006-2020 он  хүртэл ГССҮТ-д Их эмч, Үений дурангийн Нийгэмлэгийн захирал, Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч, Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор юм. 

2 цагийн өмнө
ТАНИЛЦ: У.Хүрэлсүхийн Засгийн газрын САЙДУУД

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг давхар хашиж болох бөгөөд энэ квотоор У.Хүрэлсүх дээр нэмж Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар "давхар дээл"-тэй ажиллахаар болоод байна.

19 цагийн өмнө
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар сайдын албыг хаших гишүүдийн нэрсийг дэвшүүлж, хэлэлцэхээр төлөвлөсөн аж. Шинэ Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэйгээр ажиллах юм. Тодруулбал,

1 өдрийн өмнө