Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдод улсын аварга цол олголоо

3.2 мянга
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдод улсын аварга цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Хүч” спорт хороо, “Аваргууд” клубын бөх Энхтөгсийн Оюунболдод “Улсын аварга” цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга цолны үнэмлэхийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө. Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурьт дурсгалын зүйлс гардуулж, баяр хүргэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

Санал болгох

Г.Эрхэмбаяр мастерсын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Жюү-жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний М3 ангиллын бор бүсний +100кг жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч" биеийн тамир техник-спорт хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.

2 өдрийн өмнө
"Цагдаагийн олимп"-д оролцож буй баг тамирчид таван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Дэлхийн "Цагдаагийн олимп"-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид 5 мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртжээ.

13 өдрийн өмнө