Талууд эдийн засгийн хамтарсан чөлөөт бүс байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ

9.8 зуу
8 өдрийн өмнө
Талууд эдийн засгийн хамтарсан чөлөөт бүс байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй БНХАУ-ын дэд дарга Ван Чишанийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай хоёр улс бол мөнхийн хөрш. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-ний 25  жилийн ой тохиож буй энэ жил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд олон чухал үйл явдал, арга хэмжээ тохиож байна.

2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэн хөгжүүлэхээр хоёр тал санал нэгтэй тунхагласан. Монгол, Хятадын олон талт харилцаа, хамтын ажиллагаа энэ стратегийн түншлэлийн үндсэн дээр идэвхтэй урагшлан хөгжиж байгаад Монголын тал сэтгэл хангалуун байдаг.

БНХАУ хөрш зэргэлдээ улс орнуудтай тогтоосон харилцаагаа онцгой анхаарч найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хамтын хүртээмжтэй байх зарчмыг дэвшүүлэн баримталж ирсэнд бид талархалтай байна.

Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн өргөжиж, олон тооны, томоохон бүтээн байгуулалтын төслүүд дэх хамтын ажиллагаа бодитой биелэн хэрэгжиж байгаад Монголын тал сэтгэл хангалуун байгаа" гэлээ.

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань “Бид шинэ гараа, шинэ боломжуудын өмнө байна. Боломж нөөцөө сайн ашиглаж, Иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах нь чухал юм. Улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хууль тогтоох байгууллагуудын харилцааг хөгжүүлэн, төрөө засах, хууль тогтоох ажлын туршлагаа харилцан солилцох, худалдаа, эдийн засгийн харилцаанд боломжоо сайн ашиглах нь чухал байна. Түүнчлэн “Бүс ба зам” зэрэг хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн стратегиа уялдуулж, шинэ амжилтад хүрэх нь хоёр орны эрх ашигт нийцнэ гэдэгт итгэж байна"гэсэн юм.

Талууд Монгол Улсын Их Хурлаар гэрээг нь соёрхон батлахаар төлөвлөж буй Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтарсан чөлөөт бүсийн асуудал болон Алтанбулаг-Замын-Үүдийн олон улсын хурдны замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах, БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцлийн төлбөрийг хөгжлийн зээл асуудалд анхаар ажиллахаар боллоо.

 

Санал болгох

Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт нийгмийн тэгш бус байдалд нөлөөлж байна

Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар гурав дахь өдрөө /2019.07.19/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд үргэлжилж байна.

3 цагийн өмнө
Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо боллоо.

9 цагийн өмнө
Чингэлтэй дүүрэгт энэ онд сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажилласан байна. 

11 цагийн өмнө