Танилц: Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг дахь зогсоолын зураглал

4.5 зуу
3 сарын өмнө
Танилц: Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг дахь зогсоолын зураглал

Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд А, Ж, ДК, Ү, Г, улаан, ногоон М зэрэг нийт 7 төрлийн зогсоолын зөвшөөрөл олгосон байна.

Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2,500,  Хүй долоо худагт 7,500, нөөц зогсоолд 6,000 буюу нийт щт 16,000 тээврийн хэрэгсэлд зогсоолоор үйлчлэх боломжтой байна.

Иргэд авсан зөвшөөрлийнхөө ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Зөвшөөрлийн дагуу зогсох байршлын зургууд:

“А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 500 автомашины авто зогсоолд

“Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд “Говийн од” ХХК-ны зогсоолд байруулна.

“Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – ХУД-ийн “Хурд” хорооллын баруун талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны  500 автомашины зогсоолд байрлуулна. 

“Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – “Суруго Монгол” ХХК-ны чанх урд талд  300 автомашины зогсоолд байрлуулна.  

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана.

Мөн богино эргэлтийн 3 чиглэлд /Дүнжингарав, Мишээл экспо, Төв цэнгэлдэх хүрээлэн/ 20 автобус 3 минут тутам үнэ төлбөргүй үйлчилнэ. 

 

 

 

Дүнжингарав худалдааны төв рүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл экспо худалдааны төв рүү 13 чиглэлийн 76 автобус үйлчлэх юм.

Санал болгох