Дорнод аймгийн уяач О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүү магнайд хурдаллаа

1.0 мянга
1
3 сарын өмнө
Дорнод аймгийн уяач О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүү магнайд хурдаллаа

 

Хурдан азарганы уралдаанд 228 азарга бүртгүүлснээс 163 азарга гарааны зурхайгаас гарчээ.30 морийг эрлийз буюу үүлдэрлэг байдлаас нь шалтгаалан хассан байна. Азарганы уралдаанд нэг хүүхэд мориноос унажээ.

Азарга насанд 

  • Дорнод аймгийн Баянтүмэн сумын уяач О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүү магнайд хурдалж алтан өргүүллээ. Тус азарга түрүү жилийн төрийн их баяр наадамд аман хүзүүдэж байсан.
  • Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Н.Баттөмөрийн хонгор азарга 
  • Айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач П.Мөнхтулгын бор азарга 
  • Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уяач Д.Эрдэнэбатын хул азарга
  • Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагсүрэнгийн хар азарга

Санал болгох