Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл хаана

1.0 мянга
1 сарын өмнө
Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл хаана


“Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ долоо хоногоос /2019.07.15/ эхлэн уг авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана.
Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаах юм. 
Иймд тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөн хаасан тухайн хэсэгт авто зам дагуух түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.
“Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлэх юм.

 

Санал болгох

Булган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно

Булган  аймагт халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Мөн ЭМЯ болон АХБанкны санхүүжилтээр  43 сая төгрөгний эмнэлгийн тоног төхөөрөмж болох өвчтөний амин үзүүлэлт хянах монитор, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлагын аппарат, дуслын болон тариурын шахуургын аппараттай болжээ.

2 өдрийн өмнө
Лүн сум орчимд Туул гол үерийн аюултай түвшинг 40 см даван үерлэжээ

Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 76 тохиолдол бүртгэгдэж, 69 хүн амь насаа алджээ.Үүний 60 нь том хүн, ес нь хүүхэд байгаа юм.

3 өдрийн өмнө
Цаатны өв соёлыг гайхуулсан 2000 цааны баяр боллоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Цаатны наадам - 2000 цааны баярыг Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд зохион байгууллаа.  Тус наадам нь цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилготой юм.

3 өдрийн өмнө