Торгоны зам-2019 авто ралли өнөөдөр дуусна

5 сарын өмнө
Торгоны зам-2019 авто ралли өнөөдөр дуусна

Торгоны зам-2019 авто ралли энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр БНХАУ-д хаалтаа хийнэ.

Хаалт болох Дуньхуан хот нь эрт үед Торгоны их замаар Хятад руу нэвтэрдэг хаалга болдог байжээ.

Торгоны зам олон улсын авто ралли нь 2009 оноос зохиогдож ирсэн бөгөөд энэ жил манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч өнгөрсөн. 

Мөн энэ жил Торгоны зам олон улсын авто раллид оролцохоор  40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь  тус уралдааны түүхэнд дэх хамгийн олон оролцогч бүртгүүлсэн явдал болсон юм. Тамирчид нийт 5000 км бартаат замыг туулж Дуньхуан хотод очиж байна.

Санал болгох

"Макс"-ын Д.Ганбаатарын Mongolian groom-ийг унтуулжээ

“Mongolian groom” -ыг даага байхад нь Д.Ганбаатар 12000$ -аар худалдан авсан бөгөөд 2018,2019 онд нийтдээ 16 уралдаанд гараанаас гарч, 3 удаа түрүүлж, 579 мянга 141 ам.долларын орлого олж байжээ.

1 сарын өмнө
Олон улсын Биатлоны холбооны ээлжит бус чуулган боллоо

ХБНГУ-ын Мюнхен хотноо 10-р сарын 18-20-нд Олон улсын Биатлоны холбооны ээлжит бус чуулган боллоо. Тус чуулганд Монголын Биатлоны холбооны Ерөнхийлөгч Энэбишийн Мөнх-Очир, Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнхийн Наран-Идэр нар оролцлоо. Ингээд МБХ-ны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очиртой хийсэн ярилцлагыг толилуулж байна. 

2 сарын өмнө