Н.Номтойбаяр: Хүнд зэрэглэлээрээ нэгт бичигдэх бартаат замын уралдааныг зохион байгуулна

2.7 зуу
3 сарын өмнө
Н.Номтойбаяр: Хүнд зэрэглэлээрээ нэгт бичигдэх бартаат замын уралдааныг зохион байгуулна

 

Монголын бартаат замын авто спортын холбооноос (МБЗАСХ) дэлхийд чансаагаар  эхний аравт, хүнд зэрэглэлээрээ нэгт орохуйц бартаат замын олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус "RFC Mongolia 2019" тэмцээн долоодугаар сарын 21-26 хүртэл таван өдөр үргэлжлэх бөгөөд ОХУ, Малайз, Хятад зэрэг улсаас тамирчид оролцох бөгөөд маргаашаас манай улсад ирэх юм.

Тэмцээнд манай улсаас урьдчилсан байдлаар 40 орчим машин бүхий баг тамирчид оролцоно. 

Монголын бартаат замын авто спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Номтойбаяр “Бид зуд, үерийн гамшгийн үед Онцгой байдлын газар, Байгаль орчны яам зэрэгтэй хамтран өөрсдийн техникээр туслалцаа үзүүлдэг. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зориулалтын техникийн машинуудыг авч явж, тамирчид, зохион байгуулагчид хамтдаа Гачуурт, Тэрэлжийн бүс нутгийн хогийг цэвэрлэнэ” хэмээв.

Тэмцээн 16 үе шаттай  бөгөөд байгаль орчинд ээлтэй байх зорилгоор шинэ зам гаргах, өвөлдөө ашиглагддаг, уулын замаар явна гэж МБЗАСХ-ноос мэдээллээ.

 

Санал болгох