Албан үүргээ биелүүлж яваад амиа алдсан цагдаагийн алба хаагчдын дурсгалын хүндэтгэлээ

5 сарын өмнө
Албан үүргээ биелүүлж яваад амиа алдсан цагдаагийн алба хаагчдын дурсгалын хүндэтгэлээ

Өнөөдөр Тээврийн цагдаагийн албанаас албан үүргээ биелүүлж байгаад амиа алдсан цагдаагийн алба хаагчдын дурсгалын хүндэтгэж "Бид мартахгүй" арга хэмжээг зохион байгууллаа.

Өнгөрсөн хугацаанд 70 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алджээ. Үүнээс Замын цагдаагийн албаны хэмжээнд нийт 15 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Хамгийн сүүлд энэ сарын 02-ны өдөр амиа хорлохоор завдсан эмэгтэйг аврах гэж байгаад  цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай амиа алдсан юм.

Уг хүндэтгэлийн арга хэмжээнд ТЦА-аас гадна албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд иржээ. 

Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан ирсэн  хүмүүст хүндэтгэл үзүүлж, үг хэлэхдээ “Монголын цагдаагийн байгууллага жил бүр “Бид мартахгүй” өдөрлөгийг зохион байгуулж, төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах ариун үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан  алдартнуудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсаж, ар гэрийнхэн та бүхэнтэй уулздаг. Албан үүргээ нэр төртэй биелүүлж, мөр зэрэгцэн алхаж явсан мэргэжил нэгтэй анд нөхөд маань алтан амиа алдсан дайчин гавьяат үйлстнүүдээ дурсан санах энэ өдөрт мэхийн ёсолж байна” гэв.

Санал болгох

Б.Болороо, Ц.Оюунгэрэл, Х.Наранжаргал нарт Европын холбооны хүний эрхийн шагнал олгожээ

Европын холбооноос олон улсын хүний эрхийн өдөрт зориулан олгож буй Хүний эрх хамгаалагчийн шагналыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч Б.Болороо, “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал нарт олгожээ.

5 цагийн өмнө
Амьд хачигтай 9.2 тонн алимыг устгалд оруулав

Импортлогч компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

7 өдрийн өмнө
Хандгай нэрийн архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд Хандгай нэрийн доорхи архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

7 өдрийн өмнө