Монгол Улсын аварга Э.Оюунболдод ЦЕГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

2019 оны 7 сарын 172019-07-17
Монгол Улсын аварга Э.Оюунболдод ЦЕГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

Үндэсний их баяр наадмын хүчих бөхийн барилдаанд Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд 9 даван түрүүлж Монгол Улсын Аварга цол хүртсэн билээ.

Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Монгол Улсын аварга, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболдод Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүдийн хамт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өнөөдөр /2019.07.17/ Цагдаагийн ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн тэнхимд боллоо.

Монгол Улсын аварга, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд нь 2012 оноос эхлэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин болсноор цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон юм.

"Аварга" дээд сургуульд улсын начин Бүдээбазарын Адьяахүүгийн удирдлаганд бөхийн эрдэмд суралцаж, 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага болсон байна. 

2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлэн, улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны  түрүү бөх Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1989  онд  Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон түүхийг зузаалжээ.

Тэрбээр 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. 

  • 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны Улсын наадамд 6 давж, Улсын харцага цол хүртсэн.
  • 2015 оны Улсын наадамд 9 давж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
  • 2016 оны Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2018 оны Улсын наадамд 5 даван шөвгөрч, "Өсөх идэр" чимэг хүртсэн. 
  • 2019 оны Улсын их баяр наадамд 9 даван түрүүлж, Улсын аварга цол хүртлээ.

Санал болгох

Тархины үхэлтэй донороос 4 хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгажээ

Дэлхий дахинаа эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хуудсанд бүртгэгдсэн өвчтнүүдийн 5-10 хувь нь донорын хүрэлцээгүйн улмаас эмчилгээгээ хийлгэж чадалгүй нас бардаг аж. Иймд тархины үхэлтэй донороос эрхтэн авч шилжүүлэн суулгах нь хамгийн оновчтой сонголт байдаг.

3 өдрийн өмнө
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, нэр төрийг сэргээх ажилд ТЕГ-ын гүйцэтгэсэн үүрэг

1939-1945 онуудад Онц бүрэн эрхт комисс болон Тусгай комиссын тогтоолоор хорих ял шийтгүүлсэн 2015 хүний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатгасан.

3 өдрийн өмнө
“Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны” дадлага сургууль зохион байгуулж байна

Энэ удаагийн сургалт бэлтгэлийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Загас үржүүлэх нууранд зохион байгуулж байна.

4 өдрийн өмнө
Х.Мандахбаяр: Эрүүгийн хуулиас "хэвлэл мэдээлэл", "гүтгэх" гэсэн үг хасагдсан

Сэтгүүлчийг тагнасан гэх хэргийн талаар болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ.

4 өдрийн өмнө