Сэлэнгэ аймагт гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

2019 оны 7 сарын 182019-07-18
Сэлэнгэ аймагт гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

 

2019 он гарсаар өнөөдрийг хүртэл нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 49593 га ой, 250839 га хээрийн талбай, нийт 300433 га талбай түймэрт өртөж 13 байшин, 3 гэр шатсан байна.

Дээрх түймэрт Онцгой байдлын байгууллагаас 1790 алба хаагч, 186 автомашин, Хилийн цэргийн байгууллагаас 146 алба хаагч, 16 автомашин, Цагдаагийн байгууллагаас 27 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1887 иргэн, 245 автомашин, 35 мотоцикль, 118 морь, нийт 3850 хүн, 484 техник хэрэгсэл, 118 морьтойгоор, Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е загварын нисдэг тэргээр 10 удаа хүн, хүч хэрэгслийг зөөвөрлөн ажилласан байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн хойш 130 км зайд Бугант багийн нутаг “Халуун рашаан” гэдэг газарт 2019.07.16-ны өдрийн 14:00 цагт гарсан гарсан түймэр, мөн тус аймгийн Мандал сумаас хойш 50 км Тарни багийн нутаг “Атаа” уулын энгэрт 2019.07.12-ны өдрийн 15:30 цагт гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна

Санал болгох

Мөсний баяр гуравдугаар сарын 2-3-нд болно

Өнөөдрийн байдлаар баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байна.

2 өдрийн өмнө
Дарханы замын хучилтын ажил зургадугаар сард дуусна

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох ёстой байсан.

5 өдрийн өмнө
Мөсний зузаан аюулгүйн хэмжээнд хүрч бэхжээгүй байна

​​​​​​​Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.

9 өдрийн өмнө
“Даян” нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа

“Даян” нууранд 10 тн тоосго ачсан “Стивер” маркийн автомашин мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

10 өдрийн өмнө