“Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт болно

2019 оны 7 сарын 182019-07-18
 “Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт болно

 

Монголын хурдан морины олимп шигшмэл морьдын “Их хурд -8″ наадам энэ сарын 20-21 өдөр Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.  Гурван жилд нэг удаа болдог уралдааныг өмнөх жилүүдэд нэг өдөрт зохиодог байсан бол энэ жилээс хоёр өдөр хийхээр болсон гэдгийг Монголын морин спорт уяачдын холбооноос мэдэгдсэн.

 “Их хурд -8″ наадмын үеэр  өмнөх “Их хурд” уралдааны эхний 15 байрт орсон, сүүлийн гурван жилийн хугацаанд  Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан болон Улсын баяр наадамд эхний 10-т хурдалсан, аймгийн наадмын айргийн тавд орсон хурдан хүлгүүд уралдана.

Түүнчлэн сум бүрээс шалгарсан “Адуучин”, “Хос сайхан морьтонууд Хүй долоон хутагт ирж өрсөлдөх юм.  Мөн адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн, улсын хэмжээнд буюу, есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумаас оролцох “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн, “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан жороо морины уралдаан, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт, морин циркийн үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ.

Санал болгох

Г.Загдаа: Халиунааг ажилтай, орох оронтой болчихвол  хүүхдийг нь өгнө

Халиунааг ажилд орж,тодорхой орлоготой, орон байртай болсон цагт охиныг нь өгнө.

11 цагийн өмнө
Замын-Үүдэд сэжигтэй нэг тохиолдол илэрч тусгаарлалаа

2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

17 цагийн өмнө