Үерийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужаас 42 хүүхэд Монголд амрахаар ирлээ

2019 оны 7 сарын 182019-07-18
 Үерийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужаас 42 хүүхэд Монголд амрахаар ирлээ

ОХУ-ын Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус мужийн баруун хойд нутгууд болох Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаж тус бүс нутгийн олон ард иргэд хохирол амсаад байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үерийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх уриалга гаргасны дагуу иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс үзүүлж буй хандив, тусламж, дэмжлэгийг Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлөөс зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Тус аяны хүрээнд Нижнеудинск болон Тулун районы 42 хүүхэд багшийн хамт өнөөдөр Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборт хүрэлцэн ирлээ. Эрхүү мужийн үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүүхдүүд гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаа явагдах хугацаанд буюу 2019 оны 7-р сарын 16-наас 8-р сарын 25-ны өдөр хүртэл 40 хоног Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбор болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Сэлэнгэ” амралтын баазад амрах юм.

Санал болгох

2020 онд 135 цэцэрлэг, 67 сургууль барина

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

21 цагийн өмнө
18 мянган өрхөд угаар мэдрэгчийг суурилуулаад байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

2 өдрийн өмнө
Агаарын дүүжин тээврийг эхний ээлжинд Баянхошуу -Ханын материал -ГССҮТ чиглэлд тавина

Агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо

2 өдрийн өмнө