Дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалгана

2019 оны 7 сарын 182019-07-18
Дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалгана

Мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт, шалгалт хийж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажлын хэсэг байгуулжээ.

Хамтарсан шалгалт хийхэд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг байгууллага хамтран ажиллах юм.

Тус ажлын хэсгээс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр МХЕГ-ын хурлын танхимд нийт 80 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан хяналт шалгалтыг хэрхэн хийх, шалгалтын шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл хийсэн. Хяналт шалгалтыг Нийслэл хот, орон нутгуудад өчигдрөөс эхэлсэн байна.

Үүнээс гадна Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг мах, махан бүтээгдэхүүний 410 үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавруудыг өгсөн бөгөөд хэрэгжилтэд хяналт тавих гүйцэтгэлийн шалгалтыг энэ оны 09 дүгээр сард хийхээр төлөвлөөд байна.

Санал болгох

Тархины үхэлтэй донороос 4 хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгажээ

Дэлхий дахинаа эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хуудсанд бүртгэгдсэн өвчтнүүдийн 5-10 хувь нь донорын хүрэлцээгүйн улмаас эмчилгээгээ хийлгэж чадалгүй нас бардаг аж. Иймд тархины үхэлтэй донороос эрхтэн авч шилжүүлэн суулгах нь хамгийн оновчтой сонголт байдаг.

3 өдрийн өмнө
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, нэр төрийг сэргээх ажилд ТЕГ-ын гүйцэтгэсэн үүрэг

1939-1945 онуудад Онц бүрэн эрхт комисс болон Тусгай комиссын тогтоолоор хорих ял шийтгүүлсэн 2015 хүний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатгасан.

3 өдрийн өмнө
“Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны” дадлага сургууль зохион байгуулж байна

Энэ удаагийн сургалт бэлтгэлийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Загас үржүүлэх нууранд зохион байгуулж байна.

4 өдрийн өмнө
Х.Мандахбаяр: Эрүүгийн хуулиас "хэвлэл мэдээлэл", "гүтгэх" гэсэн үг хасагдсан

Сэтгүүлчийг тагнасан гэх хэргийн талаар болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ.

4 өдрийн өмнө