Экспорт 10 хувиар өсчээ

7.8 мянга
1 сарын өмнө
Экспорт 10 хувиар өсчээ

 

Манай улс энэ оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 3.9 тэрбум ам.доллар, импорт 2.9 тэрбум ам.доллар хүрсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ 492 сая ам.доллараар өссөн. Үүнэс экспорт 357 ам.доллар, импорт 134 сая ам.доллараар нэмэгджээ. Экспортын хэмжээ нэмэгдэхэд чулуун нүүрс, хагас боловсруулсан алтны худалдааны өсөлт нөлөөлсөн байна.

 

Санал болгох

С.Батболд: Монгол тээвэрчид 15 улсад тээвэр хийх боломжтой

Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжөөд 94 жилийг үджээ. Манай улсын хөгжлийн давуу талын үзүүлэлтэд “Орос, Хятад гэсэн томоохон зах зээлд ойр, ашигт малтмалын нөөц ихтэй” гэсэн бол сул талын үзүүлэлтэд “дэд бүтэц сул хөгжсөн, тивийн болон бус нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан, далайд шууд гарах гарцгүй” гэж тодорхойлсон байдаг. Харин дээрх давуу талуудаа ашиглан, сул талуудаа хэрхэн нөхөж, автотээврийн салбарт ямар бодлого баримталж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.

3 өдрийн өмнө
Манай ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Торонто хотын үзэсгэлэнд оролцлоо

Баялаг Өлзий, Кашмир холдинг,  Сайнтүмэн кашмир, Сувд кашмир компаниуд олон улсын оёмол, сүлжмэл хувцасны "Apperal Textile Sourcing Canada-2019"  үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо. Тус үзэсгэлэн энэ сарын 19-21-ний өдрүүдэд Торонто хотноо болсон юм.Энэ сарын 19-ний өдөр Элчин сайд Я.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, 20-ны өдөр манай ноолуурын компаниуд загварын шоунд бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

3 өдрийн өмнө
Гэр хорооллын иргэдэд “Ногоон зээл” олгоно

Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд нь дэмжлэг болох “Ногоон зээл”-ийн гэрээг БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо арилжааны гурван банктай өнөөдөр байгууллаа.

10 өдрийн өмнө