УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, таван жилээр сонгогддог байх санал гаргажээ

15
2019 оны 7 сарын 162019-07-16
УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, таван жилээр сонгогддог байх санал гаргажээ

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг УИХ-ын даргад өргөн барилаа. 

Ерөнхийлөгчийн саналд:

  • УИХ-ын гишүүдийн тоо 108 болгох санал гаргажээ. Одоогийн Монгол Улсын хүн амтай харьцуулахад төлөөллийг хангая гэвэл УИХ 114 гишүүнтэй байх шаардлагатай ч 108 болгох саналыг гаргасан гэв. Ингэхдээ нутгийн төлөөллөөс гадна намын жагсаалтаар талыг нь оруулж ирэх санал тусгасан байна.
  • Хот, аймаг бүр УИХ-д төлөөлөлттэй байх зарчмыг хангах бөгөөд гишүүдийн 50-ийг намын жагсаалтаар оруулж ирэхээр саналдаа тусгасан байна. 
  • Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “хотын статусыг тодорхой болгож, 300мянгаас дээш хүн амтай дүүргүүд Баянзүрх, Сонгинохайрханыг аймгийн хэмжээний засаг захиргааны нэгж буюу хот болгох гэнэ. 
  • Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын бүх гишүүн дан дээлтэй буюу УИХ-аас хамааралгүй байхаар хуульд тусгаж, саналаа боловсруулсан байна.
  • Иргэдийн хурал, УИХ, Засгийн газар гэх мэт төлөөллийн бүх байгууллагын бүрэн эрхийн хугацааг 5 жил байхаар оруулсан байна. Учир нь эдийн засгийн мөчлөг таван жилээр явагддаг хэмээн тайлбарлалаа.

Санал болгох

Өнөө орой УИХ-ын гишүүдийн танилцах үдэшлэг болно

2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам 62, Ардчилсан нам 11 суудал авсан юм. Харин бие даан нэр дэвшигчдээс Н.Алтанхуяг, Та бидний эвслээс С.Ганбаатар, Зөв хүн электорат эвслээс Т.Доржханд нар ялалт байгуулж, парламентад суудал авсан билээ. 

1 өдрийн өмнө
Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо анхны хуралдаанаа хийж, дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг сонголоо.

2 өдрийн өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.

2 өдрийн өмнө
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг баталлаа

Олонхийн саналаар дэмжсэн тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг сонголоо. 

2 өдрийн өмнө