Танилц:Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүрэх замыг хаах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний хуваарь

5 сарын өмнө
Танилц:Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүрэх замыг хаах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний хуваарь

Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төв болон Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн А4 магистрал төв шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээг өргөтгөн сольж, шинэлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд Төв шуудангийн зүүн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замын зүүнээс баруун зүгт чиглэх хөдөлгөөнийг 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагаас эхлэн 2019 оны долоодугаар сарын 18-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хаахаар болоод байна.

Иймд дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:1 “5 шар – Офицеруудын ордон” угсраа, Ч:2 “Шархад – МУБИС – 3, 4-р хороолол”, Ч:3 “Зүүн салаа – Халдвартын эмнэлэг”, Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв”, Ч:18б “3, 4-р хороолол – ТЭЦ3 – Цэцэг төв”,  Ч:23 “Чингэлтэй – Зүрх уул – МУБИС – Цэцэг төв”, Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал”, Ч:34 “Шархад – МУБИС – 3, 4-р хороолол”, Ч:37 “Улаан хуаран – 4 хороолол”, Ч:48 “Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС” Ч:52 “3, 4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан”, Ч:57 “Улаан чулуут – Их наран – МУИС”, Ч:58 “3,4-р хороолол – БММЗ”, Ч:59 “ХМК – Офицеруудын ордон”, Ч:66 “Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол” ШҮ:1 “5 шар – Ботаник” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Санал болгох

Авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

Авто зам ашигласны төлбөрийг  нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч  С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд жагсагчид авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

2 өдрийн өмнө
Борлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв

Тээвэрлэлтийн хувьд 1000 орчим авто машин тээвэрлэлт хийж, өдөрт 1820 тонн шахмал түлшийг дундын болон бөөний цэгүүдэд хүргэж байна.

2 өдрийн өмнө
Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно

Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй нэг дуудлага НОБГ-т бүртгэгджээ.

2 өдрийн өмнө
Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо

Түлш савлах хүнгүйн улмаас Сонгинохайрхан дүүрэгт 44 цэг түлш борлуулах боломжгүй болжээ.

2 өдрийн өмнө