"Яараад яахав дээ" аяны үр дүнд зам тээврийн осол 50 хувиар буурчээ

5 сарын өмнө
"Яараад яахав дээ" аяны үр дүнд зам тээврийн осол 50 хувиар буурчээ

Цагдаагийн ерөнхий газраас“Яараад яахав дээ” аяныг энэ оны зургадугаар сарын 15-наас эхлэн сарын хугацаанд зохион байгуулсан билээ. Өнөөдөр тус аяны үр дүнг нийтэд танилцууллаа.

Цагдаагийн байгууллага хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус аяныг зохион байгуулсан. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1106 зөрчил, аюулгүйн бүс хэрэглээгүй 6083, хурд хэтрүүлэн зорчсон 3190 зөрчлийг тус тус илрүүлжээ.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1106 зөрчлийг илрүүлжээ. 
Мөн

  • аюулгүйн бүс хэрэглээгүй 6083
  • хурд хэтрүүлэн зорчсон 3190
  • гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэглэсэн 846
  • бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 12789
  • Бусад зөрчилтэй 28202 зөрчлийг тус тус илрүүлсэн байна.

                 “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” АЯНЫ ҮР ДҮНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ 50 ХУВИАР БУУРЧЭЭ

"Яараад яах вэ" аян хэрэгжээд нэг сарын хугацаанд өнгөрөхөд улсын хэмжээнд “Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50.8 хувиар, нас барсан хүний тоо 11.7 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 49.7 хувиар тус тус буурчээ. 

Үүнээс орон нутгат үйлдэгдсэн хэрэг 63.9 хувь, гэмтсэн хүн 59.5 хувь, нас барсан хүн 21.7 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ. 

Санал болгох

Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери, Монгол иргэдэд ял оноолоо

Монгол, Нигери Улсын иргэдэд холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

20 цагийн өмнө
Жүр үр ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулжээ

Шинэ жилийн баярыг угтсан урьдчидан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна

20 цагийн өмнө
“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдлээ

Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

2 өдрийн өмнө
Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хуралд оролцож байна.

2 өдрийн өмнө