“Хөхүүрийн айраг” наадмыг гурав дахь жилдээ зохион байгууллаа

1.2 зуу
1 сарын өмнө
“Хөхүүрийн айраг” наадмыг гурав дахь жилдээ зохион байгууллаа

 

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр “Хөхүүрийн айраг” наадмыг гурав дахь жилдээ буюу долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгууллаа.

Энэхүү наадам нь хөхүүрийн шилдэг айргыг шалгаруулж ардын уламжлалт ёс, зан үйлийг сэргээх, Үндэсний уламжлалт баяр наадмыг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр болгох, ард түмэнд соёлын өв, уламжлалт мэдлэг арга ухааныг дэлгэрүүлэх, хөхүүрт айраг исгэж хэрэглэдэг уламжлалт арга, ёсыг сэргээн хөгжүүлэх ач холбогдолтой билээ.

Уг наадамд малчид уламжлалт аргаар хөхүүрт исгэсэн айргаараа оролцсоноос гадна, айрагтай холбоотой соёл, уртын дуу, магтаал, ерөөл, зан үйлийг наадамчин олонд танилцуулсан юм.

Наадмын үеэр “Сайхан айраг”, “Шилдэг хөхүүр”, “Шилдэг гэр”-ийг I, II, III байраар шалгаруулж цом, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

“Сайхан айраг”-аар Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэнгийн исгэсэн айраг шалгарсан бол II байранд Архангай аймгийн Хотонт сумын малчин О.Баяндэлгэр, III байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж, тусгай байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Т.Пагмадуламын исгэсэн айраг шалгарлаа.

“Шилдэг гэр” -ийн I байранд Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, II байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж, III байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Т.Пагмадулам, “Шилдэг хөхүүр”-ийн I байранд Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, II байранд  Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж, III байранд Өвөрхангай аймгийн Уянга сумын малчин С.Доржхандын хөхүүр шалгарав.

Мөн хөдөө орон нутгийн оролцогч болон наадамчин олны дунд дэмбээний тэмцээнийг 2 удаа зохион байгуулж Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн Д.Батдорж нар түрүүллээ.

Санал болгох

Танилц: Цахилгаан хязгаарлах хуваарь

Наймдугаар сарын 22-ны пүрэв гарагт зургаан дүүрэг, Төв аймагт цахилгаан түр хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ. Хуваарийг танилцуулж байна.

4 цагийн өмнө
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах гэх мэтээр санхүүжүүлэх ажлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нарт үүрэг болголоо.

20 цагийн өмнө