Өчигдөр Төв аймагт 4.6 магнитудын газар хөдлөлт болжээ

2019 оны 7 сарын 192019-07-19
Өчигдөр Төв аймагт 4.6 магнитудын газар хөдлөлт болжээ

Өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарын цагаар 23 цаг 47 минут 27.9 секундэд Төв аймгийн Баянцогт сумаас зүүн урагш 5 км зайд газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн хүч магнитудаар 4.6 байсан талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийн салбарын дарга М.Өлзийбат мэдээллээ.

Одон орон геофизикийн хүрээлэнд өнгөрсөн тавдугаар сард улсын хэмжээнд долоо, зургаадугаар сард нэг газар хөдлөлт бүртгэгджээ. Тодруулбал,

  • Зургаадугаар сарын 12-нд Улаанбаатрын цагаар 23 цаг 25 минут 20 секундэд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас зүүн хойд зүгт 29км зайнд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт,
  • Тавдугаар сарын 20-нд Улаанбаатрын цагаар 15 цаг 34 минут 01 секундэд Говь-Алтай аймгийн Алтай сумаас баруун урд зүгт 90км зайнд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт,
  • Тавдугаар сарын 16-нд Улаанбаатрын цагаар 20 цаг 28 минут 46 секундэд Баянхонгор аймгийн Заг сумаас баруун урд зүгт 22км зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт ,
  • Тавдугаар сарын 15-нд Улаанбаатрын цагаар 12 цаг 06 минут 36 секундэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас зүүн зүгт 22 км-ийн зайнд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон зэрэг мэдээллийг бүртгэсэн байна.

Санал болгох

Мөсний баяр гуравдугаар сарын 2-3-нд болно

Өнөөдрийн байдлаар баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байна.

2 өдрийн өмнө
Дарханы замын хучилтын ажил зургадугаар сард дуусна

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох ёстой байсан.

5 өдрийн өмнө
Мөсний зузаан аюулгүйн хэмжээнд хүрч бэхжээгүй байна

​​​​​​​Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.

9 өдрийн өмнө
“Даян” нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа

“Даян” нууранд 10 тн тоосго ачсан “Стивер” маркийн автомашин мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

10 өдрийн өмнө