Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

8.2 зуу
1 сарын өмнө
Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо боллоо.

Уг хуралд монголын талыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, БНХАУ-ыг төлөөлж тус улсын Тээврийн дэд сайд Лью Шаомин, ОХУ-аас Тээврийн яамны Автотээвэр болон хотын зорчигч тээврийн төрийн бодлогын газрын дарга Алексей Сергеевич Бакирей нар тус тус ахлан оролцов. Мөн Хамтарсан хорооны анхдугаар хуралд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хэлтсийн дарга Рэн Вэй Минь оролцлоо.

Гурван талын Хамтарсан хорооны анхдугаар хурлаар “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны төлөөлөгчийг батлах, 2020 онд ашиглах зөвшөөрлийн бичгийн тоог тохирох, Азийн авто замын сүлжээний АН-4 коридорын дагуух тээврийн маршрутыг нээх хугацаа болон зорчигчдын тогтмол бус тээврийг эхлүүлэх боломжийн талаар хэлэлцэж, талууд санал нэгдсэн байна.

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах  хөтөлбөр” болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ” хэмээх зорилтын хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2016 оны 12 дугаар сард байгуулсан билээ.

Өмнөх уулзалтуудаар хэлэлцэн тохиролцсоны дагуу хурлын үеэр БНХАУ-ын талаас дээрх хэлэлцээрийн хүрээнд 2019 онд олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг монгол, оросын талд хүлээлгэн өгснөөр хэлэлцээр бүрэн утгаараа хэрэгжиж эхлэв.

Ингэснээр Монгол Улсын автотээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Азийн автозамын АН-3 сүлжээ буюу БНХАУ-ын Тяньжин-Улаанбаатар- ОХУ-ын Улаан-Үд болон Азийн авто замын АН-4 сүлжээ болох БНХАУ-ын Хонгираф-Үрэмчи–Ховд–Баян-Өлгий-Барнаул-Новосибирск хотын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх бодит боломж бүрдэж байна.

Хамтарсан хорооны дараагийн хурлыг 2020 оны эхний хагаст багтаан Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцлоо.

Санал болгох

Украйнд суугаа Өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

2 өдрийн өмнө
Вьетнам улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын үйл ажиллагааг зогсоосоор байна

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар 19 аж ахуй нэгжийн 23 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тогтоол гаргасан. Тэгвэл тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцаж ажлын хэсгүүд байгуулжээ.

2 өдрийн өмнө