НОСК: Түрээсийн орон сууцны эхний ээлжид гэр хорооллын иргэд хамрагдана

1.6 мянга
1 сарын өмнө
НОСК: Түрээсийн орон сууцны эхний ээлжид гэр хорооллын иргэд хамрагдана

 

Түрээсийн орон сууцны бүртгэлийг nosk.ub.gov.mn цахимаар долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-ний өдөр хүртэл амралтын өдрүүдийг харгалзахгүй 24 цагийн турш бүртгэхээр болжээ. Нийслэлийн орон сууцны корпориациас зөвхөн бүртгэлийн ажлыг хийх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцохгүй байна. Эхний ээлжид гэр хорооллын иргэдийг сууцанд хамруулах бөгөөд багш, сэтгүүлч гэх мэт мэргэжилтай хүмүүст тусгайлан квот өгөхгүй гэдгийг анхаарууллаа.

Түрээсийн орон сууцанд

  • 68 мкв 3 өрөө
  • 39 мкв 2 өрөө
  • 49 мкв 2 өрөө гэсэн байрны төрлүүд байгаа юм. 

Цахимаар бүртгүүлсний дараан сонгон шалгаруулалтад шаардлага хангасан иргэдээс бичиг баримт хүлээн авна. Цахимаар бүртгүүлэхэд ямар нэгэн цаасан бичиг баримт шаардахгүй, харин худал мэдээлэл өгч бүртгүүлбэл хар жагсаалтад орно гэдгийг анхаарууллаа. 

 

 

Санал болгох

Амралтын өдрүүдэд автомашиныг дугаарын тэгш сондгойгоор ангилан хөдөлдөөнд оролцуулна

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа. 

2 өдрийн өмнө
Хотын Захирагч С.Амарсайхан Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд  өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

3 өдрийн өмнө
Зөөврийн хяналтын цэг байгуулснаар гэмт хэрэг 50 хувиар буурчээ

Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байнгын хяналт тавьж ажиллах “Зөөврийн хяналтын цэг” байгуулжээ.

3 өдрийн өмнө