130 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна

2019 оны 7 сарын 192019-07-19
130 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажлын явц ямар байгаатай газар дээр нь очиж танилцан холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа айл өрхийг галалгааны улиралд сайжруулсан түлшээр хангахад 600.000 тн түлш шаардлагатай. Одоогоор 130.000 мянган тонн  сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна.

Бэлтгэсэн түлшийг нийслэлд 500 гэрээт цэгээр айл өрхүүдэд худалдан борлуулахаас 40 нь нөөцлөлтийн агуулах байх бол үлдсэн нь гэрээт борлуулалтын  цэг байх юм. Өөрөөр хэлбэл  400 өрхийн дунд борлуулалтын 1 цэг байхаар тооцож боруулалтын цэгүүд эхнээсээ иргэдэд үйлчилж байна.

Сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд картаар худалдан борлуулах бөгөөд айл бүрийн сууц, зуух, хэрэглээнээс шалтгаалж худалдан авах хэмжээ харилцан адилгүй байна. Тиймээс өрх болгон 1 карттай байна. Тухайн картаар худалдан авалт хийхдээ пос машинд уншуулахаас гадна, тухайн картыг унших андройт утасны апп байна. Энэ тохиолдолд худалдан авалт хийхэд ямар нэгэн хүндрэлт гарахгүй хэмээн тооцоолж буй юм.

400 ӨРХИЙН ДУНД НЭГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГ АЖИЛЛАНА

Сайжруулсан шахмал түлш боруулалх үнийн тухайд  25 кг-ын савлагаатай 1 шуудай түлш 3750 төгрөг байх бол  1 тонн нь 150.000 төгрөгөөр худалдаалагдана.

Улаанбаатар хотын зүүн баруун захад  нөөцийн хоёр агуулах байрлуулах бөгөөд  нэг нь үйлдвэрийн хашаа, нөгөө нь Улаанбаатар төмөр замын Амгалан өртөөнд байх юм.

Өнөөдрийн байдлаар  ачаа тээврийн 18 вагоноор 90 тн  сайжруулсан түлшийг Амгалан өртөө рүү ачиж агуулахад байршуулаад байна.  Бусад гэрээт цэгүүд рүү автомашинаар шөнийн цагаар тээвэрлэнэ гэдгийг Тавантолгой Түлш ХХК-ийн зүгээс мэдээллэж байна.

Нийслэлд өнгөрсөн 5 дугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс оруулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор МХЕГ, Цагдаагийн байгууллага  нийслэлийн товчоодоор түүхий нүүрс нэвтрэхээс сэргийлж  хяналт тавьж ажиллаж байна.

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат  сайжруулсан түлшний үйлдвэрлэл ажлын явцтай танилах үеэрээ боруулалтын цэг, агуулах  байгуулах ажлыг яаравчилж, түлшний хадгалалт, нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, нийслэл хотод түүхий нүүрс нэвтрэхээс урьдчилан сэргийлэх хяналтыг сайжруулах, иргэдэд гэр байшингаа дулаалах талаар мэдлэг мэдээллийг тогтмол өгч ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Санал болгох

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно

Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

17 цагийн өмнө
Баянхошууны эцэс хүртэлх замыг түр хаана

Сонгинохайрхан дүүрэг, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзвар хүртэл 2020.08.08-ны өдрийн 22.00 цагаас 2020.08.09-ний өдрийн 13.00 цагийн хооронд бүрэн хааж дулааны шугам татах ажил хийгдэнэ.

2 өдрийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

2 өдрийн өмнө