Зэвсэгт хүчний Соёмбо сонин
Монгол Улсын Зэвсэгт хүчний сонин

"Аравт"-д оролцохоор Казахстан, Киргиз улсын багууд ирлээ

1
2019 оны 7 сарын 222019-07-22
"Аравт"-д оролцохоор Казахстан, Киргиз улсын багууд ирлээ

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан анх удаагаа Монгол Улсад ирэх сарын 3-8-ны өдрүүдэд болох гэж байна. Энэхүү олон улсын уралдаанд оролцохоор ОХУ-ын цэргийн алба хаагчид энэ сарын 18-ны өдөр ирсэн бол өнөөдөр Казахстан, Киргиз улсын багууд хүрэлцэн ирлээ. Хоёр улсын баг тамирчдыг "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион хорооны ажиллагааны ахлах, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Бат-Эрдэнэ "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас угтан авсан юм. Тэрээр хоёр орны цэргийн алба хаагчдад "Та бүхэн манай сайхан оронд тавтай морил. Анх удаагаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа олон улсын уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэнд ЗХЖШ-ын даргын нэрийн өмнөөс талархал илэрхийлье" гээд уралдаандаа амжилт үзүүлэхийг хүслээ. Үүний дараа хоёр орны баг тамирчдыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны штабын дарга, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг тэргүүтэй удирдлагууд хүлээн авлаа. 

"Аравт"-д найман орон оролцох бөгөөд үндсэн оролцогчоор Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг дөрвөн улс оролцох юм. Уралдаан ирэх сарын 3-8-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдана. Тэр хүртэлх хугацаанд дөрвөн орны тамирчид морьтой дадлага сургалт хийж, соёл урлаг, спортоор "өрсөлдөж", Монгол Улсын зан заншил, түүх уламжлал, адууны өв соёлтой танилцах юм.

Гэрэл зургийг О.Мөнхбат

Санал болгох

Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага зохион байгуулна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө

3 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс доройтно

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН  ГУРВАН ХӨХ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 21 хэм дулаан байна

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаахан байна

11 цагийн өмнө