Экспорт 10 хувиар өсчээ

2019 оны 7 сарын 232019-07-23
Экспорт 10 хувиар өсчээ

Монгол Улс 2019 оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум америк доллар, үүнээс экспорт 3.9 тэрбум америк доллар, импорт 2.9 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2019 оны 6 дугаар сард экспорт 675.6 сая америк долларт, импорт 578.7 сая америк долларт хүрч, өмнөх сараас экспорт 75.8 сая америк доллараар буурч, импорт 29.9 сая америк доллараар өссөн байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 492.3 (7.8%) сая америк доллар, үүнээс экспорт 357.6(10.0%) сая америк доллараар, импорт 134.7 (4.9%) сая америк доллараар тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2018 оны эхний хагас жилд 822.2 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2019 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 223.0 сая америк доллараар өсөж, 1.0 тэрбум америк долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2019 оны 6 дугаар сард 96.9 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 105.7 сая америк доллараар буурсан байна.

Экспорт 2019 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 357.6 сая америк доллараар өсөхөд чулуун нүүрсний экспорт 135.7 сая америк доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 51.4 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Харин импорт өмнөх оны мөн үеэс 134.7 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 30.8 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 62.3 сая америк доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 105.9 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.8 хувийг эзэлж байгаа бол импортын 68.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Санал болгох

СЗХ: Токен, криптовалют, койны үнийн савалгаа их, эрсдэл өндөр гэдгийг анхааруулав

Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна.

3 өдрийн өмнө
Нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олголоо

Монголбанк урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу энэ сарын 22-нд ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн, Богд, Капитрон, Кредит банканд нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов. Энэ нь Мөнгөний бодлогын хорооноос энэ оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохыг шийдвэрлэсний дагуу зохион байгуулсан арилжаа юм. 

10 өдрийн өмнө
Нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ

Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 13.4 (8,3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

11 өдрийн өмнө
"Рио Тинто" 9 тэрбум ам.долларын ногдол ашгаа хуваарилна

Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" компани 9 тэрбум америк долларын ногдол ашгаа хувьцаа эзэмшигч нартаа хуваарилахаа мэдэгдлээ.

11 өдрийн өмнө