Манай сурагчид Олон улсын Физикийн 50 дахь олимпиадаас хоёр хүрэл медаль хүртжээ

1
4 сарын өмнө
Манай сурагчид Олон улсын Физикийн 50 дахь олимпиадаас хоёр хүрэл медаль хүртжээ

Израйль Улсын Тель-Авив хотноо болсон Олон улсын Физикийн 50 дахь олимпиад энэ жил 78 орны 364 хүүхэд, 150 гаруй дасгалжуулагч багш оролцлоо. Манай улсаас таван сурагч тус оролцсоноос хоёр нь медальтай, нэг нь тусгай байрын шагнал хүртжээ.

Тодруулбал, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Итгэл, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагч Д.Хонгор нар хүрэл медаль, нийслэлийн нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Цолмон тусгай байрын шагнал тус тус хүртэж, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Бат-Оргил, нийслэлийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Сайханбилэг нар амжилтаа ахиулсан байна. Улсын Физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат “Олимпиадын бодлогын тавил, үнэлгээнд өнгөрсөн жилээс их өөрчлөлт орсон байна. Бидний ерөнхий боловсролын хөтөлбөр, сургалтад хэрэгжүүлэхийг хүсэж байгаа шинжлэх ухаанч эрэл хайлт, танин мэдэхүйн дээд түвшинд хийх даалгаврууд ирсэн. Туршилтын онолыг өөрөө боловсруулж,  өөрөө төлөвлөх, өндөр нарийвчлалтай гүйцэтгэх, мета үйл ажиллагаа шаардсан, маш өндөр шалгууртай даалгавар ирсэн. Израилийн Боловсролын яамны STEAM боловсролын хөгжлийн газар их сургуультайгаа хамтарч  уг олимпиадыг зохион явуулсан нь дэлхийн хөгжлийн хурдыг харууллаа” гэлээ.  

Манай улс сүүлийн 20 орчим жил олон улсын Физикийн олимпиадад оролцож байгаа бөгөөд энэ удаад МУИС-ийн багш, доктор Г.Мөнхбаяр, зөвлөх багш М.Ганбат, МУИС-ийн БУС –ийн дэд захирал, доктор Ц.Амартайван нарын ахлагчтай таван сурагч оролцсон юм. 

Санал болгох

Ж.Коизүми: Миний хүү цөмийн эрчим хүчнээс татгалзахад түлхэц үзүүлж чадна

Одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэгийн залгамжлагч хэмээгдээд буй Коизүми Жүничиро нь 4 дэх үеийн улс төрч юм

3 өдрийн өмнө
Ой тогтоолтын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны эмэгтэй тамирчин

Ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэнд анх удаа чансааг тэргүүлсэн эмэгтэй тамирчин нь дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр тэргүүлж боллоо.

4 сарын өмнө