Багш нарт түрээсийн орон сууцнаас 200 квот олгохыг шаардаж өлсгөлөн зарлалаа

1.8 мянга
32
3 сарын өмнө
Багш нарт түрээсийн орон сууцнаас 200 квот олгохыг шаардаж өлсгөлөн зарлалаа

Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол 2016.01.12-нд батлагдсан.Улмаар долоодугаар сарын 22-ноос эхлэн түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн билээ.

Харин багш нар 200 квот олгохыг “Нийслэлийн орон сууцын корпорац”-аас удаа дараа шаардаж байсан ч боломжгүй гэсэн хариу авсан юм. Тиймээс өнөөдөр түрээсийн оронц сууцнаас 200 квот багш нарт өгөхийг шаардаж өлсгөлөн зарлалаа.

Өлсгөлөн зарлахаас өмнө “Нийслэлийн орон сууцын корпорац”-ын захирал Б.Сүхбаатар "Жагсаал хийсэн хүн болгонд квот олгох боломжгүй" гэсэн тайлбар өгсөн юм.

Санал болгох