А.Мөнгөнцэцэг: Миний нөхөр ийм л хувцастай үүрэг гүйцэтгэхээр явсан

21
2019 оны 7 сарын 262019-07-26
А.Мөнгөнцэцэг: Миний нөхөр ийм л хувцастай үүрэг гүйцэтгэхээр явсан

 

Албан үүргээ биелүүлж яваад эрүүл мэндээрээ хохирсон онцгой байдлыг албан хаагчдын ар гэрийнхэн мэдээлэл өглөө. 

Орхон аймгийн онцгой байдлыг газрын албаны ахлах ахлагч Э.Үнэнбат Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан түймрийг унтрааж, албан үүргээ гүйцэтгэж явахдаа хүнд гэмтэж хоёр гар нь мэдээгүй болжээ. Монголдоо эмчилгээ хийлгэх юм бол түүний хоёр гарыг тайрахаас өөр аргагүй байна. Харин Солонгос улсад эмчлүүлэх юм бол гарыг мэдээ оруулах боломжтой гэжээ. 

Түүний эхнэр А.Мөнгөнцэцэг " Миний нөхөр энэ оны 4 сард Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан. Улмаар салхи эргэж нөхөр маань галд өртсөн. Албандаа 19 жил тасралтгүй ажилласан туршлагатай тулдаа шүгэлдсэн байдаг. Тэр дуунаар нь хоёр нөхөр очиж аварсан юм билээ. Улмаар хүнд  зэрэгтэй түлэгдэж Орхон аймгийн эмнэлэгт хүргэгдсэн. Гэтэл тухайн эмнэлгийн эмч нар долоо хонуулаад л гарыг нь тайрна гэж хэлсэн. Миний нөхөр ямар ч гэсэн эсэн мэнд эргээд ирсэн байхад эмчээс тийм хариуцлагагүй үг сонссон. Цаг нь тулчихсан учраас эмчилгээний зардалд нь туслаач гэж Засгийн газарт бичиг өгөх гэж хөөцөлдсөн. Шалган нэвтрүүлэх хаалганых нь үүдэнд хэдэн өдөр хүүхдээ тэврээд хүлээж үзлээ. Гэхдээ надад тодорхой хариу өгөөгүй. Тиймээс томоохон байгууллагуудаас хандив хүссэн ч татгалзсан хариу сонссоор байгаа.  Одоо ард түмнээсээ тусламж хүсэж байна“ гэсэн юм. Тус гэр бүл дөврөн хүүхэдтэй бөгөөд эхнэр А.Мөнгөнцэцэг нь байнгын эмчийн хяналтанд байдаг байна.

Мөн тэрээр нөхрийнхөө үүргээ биелүүлэх үедээ өмсөж явсан албаны хувцас ямархуу байдалтай түлэгдсэнийг харуулж "Миний нөхөр дарга нарын утасны төлбөрт ч хүрэхгүй үнэтэй ийм л хувцастай үүргээ биелүүлэхээр явсан" гээд цаашид онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэлд анхаарал хандуулахыг хүслээ. 

Хандивын данс:  Хаан банк 5094504536, хүлээн авагч Э.Үнэнбат

                                 Худалдаа хөгжлийн банк 407283242

Санал болгох

ШУТИС туршилт, судалгааны шинэ лабораторио хүлээж авлаа

ШУТИС-ийн ЭХС-д дэлхийн нэр хүндтэй бренд болох АВВ группээс Цахилгаан системийн ба үйлдвэрлэлийн автоматжуулалтын мэргэжлээр суралцаж буй магистр, докторантур оюутнуудын болон инженерүүдийн мэргэжлийг дээшлүүлэх сургалтанд зориулан энэхүү туршилт судалгааны лабораторыг байгуулж өгч байгаа нь үнэхээр бахархам сайн үйлс болж байна. 

8 цагийн өмнө
ЦЕГ: Хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, шалгаж байгаа

Хурандаа Б.Цогтбаяр тэргүүтэй хэсэг этгээд гүйцэтгэгч компаниас авлига нэхсэн хэмээн "Бавгар групп" ХХК-ын захирал Х.Оюун мэдэгдсэн билээ.

8 цагийн өмнө