Эрдэнэт үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

3 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөт үзүүлэлтүүд оны эхний хагас жилд 100 давсан хувиар биелж, бүтцийн нэгжүүд хангалттай сайн гэж үнэлэгдлээ. Нэгдсэн дүнгээр хүдэр олборлолт өмнөх оны мөн үеэс 320 мянган тонн, хүдэр боловсруулалт 407 мянган тонн, зэсийн баяжмал 1670 тонн, молибдены баяжмал 135.6 тонн илүү үйлдвэрлэсэн байна. Улмаар оны эхний хагас жилд цэвэр ашгийг төлөвлөснөөс 60.8 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх “Үйл ажиллагааны хагас жилийнхээ тайланг дүгнэхэд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтүүд бидний хүссэн хэмжээнд хараахан хүрсэнгүй. Ирээдүйг харсан томоохон төслүүдээ хөдөлгөж, хөрөнгө оруулалтын төлөвлөсөн ажлуудаа цаг алдалгүй хийх шаардлагатайг бидэнд сануулж байна. Тендерийн тухай хууль болон тендерт оролцогч компаниудын маргаантай асуудлаас болж хугацаа алдсан ажлууд бий. Энэ оны хоёрдугаар хагас буюу 7, 8, 9 дүгээр сарыг дуустал эдгээр хөрөнгө оруулалтын ажлаа нөхөх нэгдсэн төлөвлөгөө гаргалаа” хэмээсэн юм. Уурхайчид хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг 10 дугаар сарын 1-нд 75 хувь, оны төгсгөлд 100 хувьд хүргэх зорилго тавьжээ.

Санал болгох

Хөгжлийн банк Шинэ Яармаг төслөөс болж 30.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх үү

“Шинэ яармаг” төсөлд шаардагдах 50.0 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг Хөгжлийн банкнаас үе шаттайгаар санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

1 өдрийн өмнө
Саарал жагсаалтад Монголыг оруулсан “буруутнууд” юу хэлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөхийг дэмжлээ.

11 өдрийн өмнө
“Оюу толгой” компани 2019 оны эхний гурван улиралд $329 саяыг үндэсний худалдан авалтад зарцуулжээ

“Оюу толгой” компани 2019 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлээ танилцууллаа.

23 өдрийн өмнө