Энэ удаагийн ФИБА-ийн ДАШТ юугаараа онцлог вэ?

2019 оны 8 сарын 12019-08-01
Энэ удаагийн ФИБА-ийн ДАШТ юугаараа онцлог вэ?

 

Спорт сонирхогч та бидний таван жил хүлээсэн Сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ удаагийн ФИБА-ийн ДАШТ юугаараа онцлог вэ? Спорт сонирхогч та юуг мэдэх ёстой вэ?
                                          ФИБА-ийн Сагсан бөмбөгийн ДАШТ-ийн хуваарь болон формат

Энэ удаагийн ФИБА-ийн ДАШТ түүхэнд хамгийн олон баг оролцсон, хамгийн том тэмцээн болно. Нийт 32 орны шигшээ баг оролцох энэ удаагийн тэмцээнийг Хятад улс зохион байгуулах бөгөөд хэсгийн тоглолтууд тус улсын найман хотод зэрэг явагдана.

Нийтдээ 16 өдрийн турш үргэлжлэх ДАШТ-д 92 тоглолт болох хуваарьтай.Тэмцээнд оролцох 32 шигшээ баг 8-н хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдан орсон байгаа.

Хэсгийн тоглолтууд явагдаж дууссаны дараа шилдэг амжилттай хоёр баг нь хасагдах шатанд шалгарна. Хэсгээс шалгарсан багууд Токио 2020 Олимпийн наадамд оролцох эрхтэй болох юм.

                                                                                 Аль баг түрүүлэх бол?

АНУ-ын шигшээ баг түрүүлэх магадлал хамгийн өндөр байгаа бөгөөд тэдний аваргаа хамгаалах боломжийг 89%  байна гэсэн урьдчилсан таамаг гарчээ. Үүний гол шалтгаан нь мэдээж багийг бүрдүүлж НБЭ-ийн шилдэг тоглогчид юм. Мөн тэд сүүлийн хоёр ДАШТ-д түрүүлсэн амжилттай. Хэрвээ тэд энэ жил түрүүлбэл ДАШТ-д гурав дараалан түрүүлсэн анхны баг болж түүхэн амжилт тогтоохоос гадна нийт 6-н түрүүтэй болж бас нэгэн дээд амжилтын эзэд болох учиртай.
                                                    АНУ-ийн шигшээ багийг хожих боломжтой баг бий юу?
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Нэгдсэн Улсын шигшээ багийг хожих магадлал хамгийн өндөртэй баг нь Испанийн шигшээ гэнэ. Хэдий Пау Гасол энэ удаа багтаа тоглохгүй ч саяхан НБЭ-ийн аварга болсон Марк Гасол тэднийг ахална. Мөн тэдний бүрэлдэхүүнд Рики Рубио, Хуан Хернангомез болон Гиермо Хернангомез нарын НБЭ-ийн тоглогчид бий.
Испанийн шигшээ багаас гадна Сербийн шигшээ баг энэ ДАШТ-ийн онцлох багуудын нэг билээ. Тэдэнд ч мөн НБЭ-ийн хэд хэдэн тоглогчид байгаа нь Никола Йокич, Неманя Белица, Богдан Богданович болон Бобан Марянович нар юм.


18 дахь удаагийн ФИБА-ийн Сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг NTV телевиз ЭНД албан ёсны онцгой эрхтэйгээр Star, SPS телевизүүдтэй хамтран шууд дамжуулна.

Тус тэмцээн 8-р сарын 31-нээс 9-р сарын 15-ний өдрүүдэд явагдах юм.

Санал болгох

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Доха мастерсаас хүрэл медаль хүртлээ

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-т эрэмбэлэгддэг шилдгүүд чуулсан уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн байна.

13 өдрийн өмнө
Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал COVID-19 халдвар авсныг NHK мэдээлжээ.

20 өдрийн өмнө
Хөлбөмбөгийн шилдгүүдийг цахимаар шалгаруулна

Монголын хөлбөмбөгийн холбоо 2015 оноос Монголын шилдэг хөл бөмбөгчдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Тэгвэл энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан SPS телевизтэй хамтран Виртуал хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.

2 сарын өмнө
Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд  М.Бадарч түрүүллээ

Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат,  Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.

3 сарын өмнө