Энэ удаагийн Цагдаагийн дэлхийн тоглолтод манай улсын 18 офицер, ахлагч оролцоно

1.8 зуу
22 өдрийн өмнө
Энэ удаагийн Цагдаагийн дэлхийн тоглолтод манай улсын 18 офицер, ахлагч оролцоно

 

2019 оны "Цагдаагийн олимп" нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод 2019 оны 08 дугаар сарын 08-аас 2019 оны 08 дугаар сарын 18-ны хооронд зохион байгуулагдахаар болсон. 

Өнөөдөр "Цагдаагийн олимп"-д оролцох алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ. 2019 оны цагдаагийн дэлхийн тоглолтод Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх ахлан цагдаа, дотоодын цэргийн нийт 18 офицер, ахлагч чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, Push full, Bench press, Жиу-жицу зэрэг спортын 9 төрөлд оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хангаад байна. 

Дэлхийн цагдаа болон галын тоглолт нь 1967 оноос эхлэн 2 жилд нэг удаа болж ирсэн бөгөөд Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос эхлэн оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчид тав дахь жил оролцох гэж байгаа бөгөөд нийтдээ 35 алт медаль, 23 мөнгөн медаль, 12 хүрэл медаль хүртэж байсан амжилттай.

Санал болгох

Г.Эрхэмбаяр мастерсын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Жюү-жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний М3 ангиллын бор бүсний +100кг жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч" биеийн тамир техник-спорт хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.

1 өдрийн өмнө
"Цагдаагийн олимп"-д оролцож буй баг тамирчид таван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Дэлхийн "Цагдаагийн олимп"-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид 5 мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртжээ.

12 өдрийн өмнө